САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ ЯАГААД ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ ЯАГААД ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ ЯАГААД ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

2024/01/04

Санхүүгийн шинжилгээ гэдэг бол санхүүгийн тайланг шинжлэх, үзүүлэлтүүдийг харьцуулах зэрэг үйлдлийг хийж, холбоотой мэдээллүүд бэлтгэн уг мэдээлэл дээр тулгуурлан байгууллагын санхүүгийн эрүүл байдлыг тооцоолох мөн бизнесийн гүйцэтгэлийг харуулдаг. Санхүүгийн шинжилгээ хийдэг гол зорилго нь компанийн ашигт ажиллагаа, өрийн харьцаа, төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдал зэргийг тодорхойлох явдал юм. Санхүүгийн шинжилгээ нь хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид, зээлдэгчид, удирдлагууд мөн бусад сонирхлын бүлгүүд байгууллагатай холбоотой маш утга учиртай шийдвэр гаргахад тусалдаг. Smart Accounting санхүүгийн систем нь 7 төрлийн санхүүгийн шинжилгээг санхүү байдлын тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, орлого үр дүнгийн тайлангууд дээр хийх боломжийг олгодог.

  1. Санхүүгийн тайлангууд: Шинжилгээ нь ихэвчлэн санхүүгийн тайлангуудаас эхэлнэ. Үүнд санхүү байдлын тайлан, орлого үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан зэрэг багтах ба тухайн тайлангууд дээр суурилан тодорхой хугацааны гүйцэтгэл болон байгууллагын санхүүгийн байдлын зураглалыг гаргаж харуулдаг.
  2. Харьцаанууд: Санхүүгийн харьцаанууд бол санхүүгийн нэг үзүүлэлтийг өөр нэгт нь хуваах байдлаар тооцоолдог бөгөөд компанийн гүйцэтгэлийн төрөл бүрийн үзүүлэлтийг гаргахад ашиглагддаг. Нийтлэг нь ашгийн харьцаа, өрийн харьцаа, төлбөрийн чадварын харьцаа зэрэг юм.
  3. Тренд шинжилгээ: Санхүүгийн мэдээллүүдэд шалгалт хийж хэд хэдэн тайлант үеийг хамруулан төрөл бүрийн загвар трендээр шинжилгээ хийнэ. Энэ шинжилгээ нь компанийн санхүүгийн гүйцэтгэл өсөлттэй, муудсан, эсвэл тогтвортой байгааг илрүүлдэг.
  4. Харьцуулсан шинжилгээ: Компанийн санхүүгийн гүйцэтгэлүүдийг хооронд нь харьцуулж үйлдвэрийн үе шатууд эсвэл өрсөлдөгчийн сул тал, тогтвортой байдалтай холбоотой мэдээллүүдийн талаар ойлгоход тусалдаг.
  5. Шийдвэр гаргалт: Санхүүгийн шинжилгээ нь байгууллагын төрөл бүрийн түвшинд шийдвэр гаргахад туслах мэдээллээр хангадаг. Байгууллагын гүйцэтгэх удирдлагууд нөөц хуваарилалт, өргөтгөл, хөрөнгө оруулалттай холбоотой стратегийн шийдвэрүүдийг гаргахад эдгээр шинжилгээнүүдийг ашигладаг.
  6. Хөрөнгө оруулагчийн харилцаа: Хөрөнгө оруулагчид санхүүгийн шинжилгээнд итгэж тодорхой хэмжээний эрсдэлийг хүлээн авч, өгөөж хүртэхийн тулд компанид хөрөнгө оруулалт хийдэг. Эдгээр мэдээллүүд нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад үнэ цэнэтэй тусламж болдог.
  7. Зээл төлөлтийн чадвар: Зээлдэгчид буюу банк, бонд эзэмшигчид санхүүгийн шинжилгээг ашиглаж зээлдэгчийн шалгуурыг хангаж байгаа эсэхийг тодорхойлдог. Энэ тооцоолол нь нөхцөл байдлыг тодорхойлж, зээлийн нөхцөлийг хангаж байгаа эсэх талаар шийдвэрийг гаргах баримтлах чиглэл болдог.
  8. Гүйцэтгэлийг тодорхойлох: Удирдлагууд санхүүгийн шинжилгээнүүдийг ашиглан компанийн зорилго болон үйлдвэрлэлийн стандартдаа хүрч ажиллаж байгаа эсэхийг тодорхойлдог. Энэ мэдээллүүд нь байгууллагын стратегийг хөгжүүлэх, санхүүгийн эрүүл байдлыг сайжруулах зэрэг ажлыг хийхэд баримтлах зарчим нь болдог.
  9. Төлөвлөлт болон таамаглал: Санхүүгийн шинжилгээ нь ирээдүйг таамаглахад чиг баримжаа болох ба санхүүгийн төлөвлөгөө төсвийг хөгжүүлэхэд тусалдаг.

Санхүүгийн шинжилгээ нь компанийн эздэд хамгийн хэрэгтэй зүйл бөгөөд өөрийн бизнесийн хөгжил, нөөц төлөвлөлт, цаашдын стратеги төлөвлөгөө гаргахад нэн чухал ач тустай байдаг. Smart Software Group үүнийг шийдэж чадсанаараа өөрийн үйлчлүүлэгч компанүүдийн бизнес мөрөөдлийг биелүүлэхэд багагүй хувь нэмэр болж байна.

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан