БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ НББ-ИЙН ТАЛБАРТ

БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ НББ-ИЙН ТАЛБАРТ

БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ НББ-ИЙН ТАЛБАРТ

2024/06/03

Блокчэйн технологи нь нягтлан бодох бүртгэлд сүүлийн үед их чухал инновац болж хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Нягтлан бодох бүртгэлд дараах чухал үзүүлэлтүүдийг бий болгож байна.

  • Ил тод байдал болон хөндлөнгийн хяналт хийх боломжийн сайжралт: Блокчэйн нь  бүх оролцогчийг сүлжээгээр нэвтрэх болон гүйлгээг баталгаажуулах байдлыг бодит цаг хугацаанд ил тод хүлээн зөвшөөрдөг. Энэ ил тод байдал нь залилан, алдаа зэргийг гарах боломжийг бууруулдаг. Энэ сайжруулалт нь нягтлан бодох бүртгэлийн бичилтүүдийг илүү үр ашигтай хянаж гадаад аудит хийлгэх хэрэгцээ шаардлагыг бууруулдаг.
  • Хамгаалалтыг болон мэдээллийн үнэн зөв байдлын сайжруулалт: Блокчэйн технологи нь мэдээллээ хамгаалахын тулд Криптографик технологийг ашигладаг. Энэ нь хуурамч хэрэглэгч болон зөвшөөрөгдөөгүй хэрэглэгчээс маш өндөр зэрэглэлтэйгээр хамгаалдаг. Гүйлгээнүүдийн гинж үүсэхдээ бүх гүйлгээнүүд нь өмнөх гүйлгээтэй холбогдсон байдаг. Энэ нь дараах блокыг өөрчлөхгүйгээр өөрчлөгдөх боломжгүй шууд анзаарагдах болно. Санхүүгийн тайлан бэлтгэх болон шийдвэр гаргалтад ашигладаг санхүүгийн мэдээлэл үнэн зөв болохыг батална.
  • Үр ашиг болон зардлын бууралт: Блокчэйн нь уламжлалт нягтлан бодох бүртгэлийн хөтлөлттэй холбоотой гарах цаг хугацаа болон зардлыг автоматежуулах, хялбаршуулах процессыг ашиглан бууруулдаг. Кодыг нь биччихсэн, өөрөө хэрэгждэг ухаалаг гэрээнүүд нь нягтлан бодогчийн өдөр тутмын олон жижиг ажлуудыг хөнгөвчилж, хүний механик алдааг багасгаж, үр ашгийг нэмэгдүүлдэг гэрээ юм.
  • Бодит цаг хугацаанд тайлагнах: Блокчэйн нь сүлжээгээр нэвтрэн мэдээллийг яг одоогийн цаг хугацаанд шинэчлэх хуваалцах боломжтой. Нягтлан бодогч нарт байгууллагын санхүүгийн бодит мэдээллээр тайланг бэлтгэхэд туслах бөгөөд илүү нарийвчилсан цаг хугацааны мэдээллээр хангаж илүү үр өгөөжтэй шийдвэр гаргахад тусалдаг. Бодит цаг хугацааны тайлангууд нь байнгын өөрчлөлттэй байдаг бизнесийн орчинд онцгой ашигтай байдаг.
  • Төвлөрсөн бус систем болон зуучлагч хараат байдлыг бууруулах: Блокчэйнийн үндсэн нэг элемент бол төвлөрсөн бус систем энэ нь нэг эрх баригч эсвэл зуучлагчаас үүсэх цаг хугацааны удаашрал болон зардлын урсгалыг бууруулах зорилготой. Нягтлан бодох бүртгэлд ямар агуулгатай байх вэ гэхээр уламжлалт гуравдагч хэсгийн зөвшөөрлийг хүлээлгүйгээр хурдтайгаар үйл ажиллагааг явуулах юм.
  • Залилангаас урьдчилан сэргийлэх: Хувь хүн нягтлан бодох бүртгэлийн мэдээллүүдийг тодорхой болгохгүйгээр Блокчэйнийн бодит мэдээллийг удирдах нь туйлын хэцүү байх болно. Энэ нь залилангийн шинж чанартай үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэхэд туслах болно. Хэн нэгэн нь бүртгэлийг өөрчлөхийг оролдох нь сүлжээний бүх хэрэглэгчдэд мэдэгдэх болно.

Блокчэйнийн технологи нь нягтлан бодох бүртгэлийн талбар дээр ил тод, аюулгүй болон үр өгөөжтэй байдлыг сайжруулах чухал найдварыг агуулсаар байна. Энэ нь санхүүгийн гүйлгээнүүдийг бодит цаг хугацаанд бүртгэж, зардлыг бууруулж, орчин цагийн нягтлан бодох бүртгэлийг бий болгох сайжруулахыг зорьж байна.

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан