Смарт Ложик ХХК нь Smart Accounting, SmartBalancePro, SmartLite гэсэн 3 төрлийн нягтлан бодох бүртгэлийн программыг бүтээсэн. Жижиг аж ахуй нэгжүүд нь SmartLite программыг ашигладаг, дунд хэмжээний аж ахуйн нэгжүүд нь SmartBalancePro программыг ашигладаг, том болон групп компаниуд Smart Accounting программыг ашигладаг.
Smart Accounting нягтлан бодох бүртгэлийн программыг суралцах хэд хэдэн боломжууд байдаг тиймээс та өөрт тохирох боломжийг сонгон ашиглаарай.
- Нэвтрүүлэлтийн үйлчилгээ – Бүртгэлийн мэргэжилтэн танай байгууллага дээр очиж таны эзэмшдэг бааз дээр шууд сургалт явуулж зөвлөгөө өгч хамтран ажиллана. Олон нягтлангууд би Smart Accounting системийг мэддэг гээд нэвтрүүлэлтийн үйлчилгээнээс татгалздаг энэ нь таны цагийг маш их үрэх мөн алдаа дутагдалтай нэвтрэх үндэс болдог. Нэвтрүүлэлт хийх нь зүгээр өдөр тутмын ажилдаа хэрэглэхээс их өөр зүйл байдаг. Жишээ нь: Үндсэн тохиргоонууд, дансны төлөвлөлт, лавлах мэдээлэл оруулах, template бэлтгэх, цалингийн загвар угсрах, гүйлгээнүүдийн загвар угсрах, бусад ашиглаж үзээгүй нягтлан бодогчдоо сургах зэрэг маш их ажил байдаг. Нэвтрүүлэлт явагдаж байх үед нягтлангууд маань нэвтрүүлэлтийн менежерийн өгсөн үүрэг даалгавруудыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж байх нь маш сайн үр дүнтэй нэвтрүүлэлт болж чаддаг.
- Сургалтын үйлчилгээ – Смарт академийн сургалтын танхимд бусад нягтлан бодогч нарын хамт Smart Accounting системийг сургалтын бааз дээр судлах юм. Энэ нь smart accounting нягтлан бодох бүртгэлийн программыг огт мэдэхгүй болон өөрийн ажилдаа уг программын нэг хэсгийг л ашигладаг байсан нягтлангуудад илүү зохимжтой. Танд онолын мэдлэг олгохоос гадна сургалтын бааз дээр туршилт хийж үзэх боломжийг олгодог давуу талтай. Мөн та өөрийн сурсан мэдлэгээ тэр дор нь баталгаажуулан шалгалтыг үнэ төлбөргүй өгөх боломжийг олгодог.
- Танхимын нэвтрүүлэлт – Энэ нь та манай академийн танхимд ирж онолын хичээл үзэхээс гадна өөрийн бааз дээр, өөрийн мэдээллээ шууд бүртгэнэ. Бусад нягтлангуудтай хамт суралцах тул бие биеэсээ суралцах боломжтой, бусад ажилд сатаарахгүй зөвхөн нэвтрүүлэлтдээ анхаарч ажиллах боломжийг олгох тул илүү үр бүтээлтэй байна. Ажил гүйлгээг бүртгэх явцад асуудал гарахад шууд багшаасаа асуух боломжтой байдаг.
- Цагийн сургалт – Нэвтрүүлэлт эсвэл сургалт авсан ч гэсэн ажил гүйлгээ бүртгэх явцад шийдвэрлэж чадахгүй асуудал гарах мөн суралцаагүй үлдсэн зүйл гарсан бол өөрийн компани дээрээ бүртгэлийн мэргэжилтэн дуудаж сургалт авч болно. Энэ нь цагаар хэмжигдэж, үнэлэгдэх тул асуух зүйлсээ маш тодорхой болгосон байх шаардлагатай ингэснээр сургалт маш үр дүнтэй болдог.
- Онлайн цагийн сургалт – Сургалтад хамрагдах хүний тоо хязгааргүй, дурын асуултаа асууж болох боловч мөн цагаар хэмжигдэж, үнэлэгдэх тул урьдчилан суралцахыг хүсэж байгаа зүйлсийн жагсаалтыг илгээж тухай жагсаалтын дагуу онлайнаар сургалтын бааз дээр сургалт зохион байгуулагдана.
- Контент – Бүх программын тусламж цэсэд байдаг видео хичээлүүд бөгөөд 100% үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Суралцсан зүйлээ бататгах, дахин суралцахыг хүссэн тохиолдолд хэрэглэнэ. Өөрийн үзэхийг хүссэн цонхны нэрийг бичээд хайхаар тухайн цонхны талаарх контент гарч ирэх бөгөөд шууд тоглуулах боломжтой байдаг.
- Онлайн үйлчилгээ – Энэ үйлчилгээний зорилго нь таны программ зөв ажиллахгүй байгаа тохиолдолд шалгаж үзэж асуудлыг шийдвэрлэх зорилготой. Тиймээс таны цонхны товч ажиллахгүй байх, зөв тооцоолохгүй байх, тайлан руу дансны дүнгээ буруу татах гэх мэт зүйл дээр ашиглах хэрэгтэй байдаг.