НЯГТЛАН БОДОГЧ ЯМАР ТӨРЛҮҮДИЙН ЗЭРЭГ ЦОЛ АВАХ БОЛОМЖ БАЙДАГ ВЭ?

НЯГТЛАН БОДОГЧ ЯМАР ТӨРЛҮҮДИЙН ЗЭРЭГ ЦОЛ АВАХ БОЛОМЖ БАЙДАГ ВЭ?

НЯГТЛАН БОДОГЧ ЯМАР ТӨРЛҮҮДИЙН ЗЭРЭГ ЦОЛ АВАХ БОЛОМЖ БАЙДАГ ВЭ?

2023/10/20

Монголд нягтлан бодогч нар мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч гэсэн 2 төрлийн зэрэг л авдаг бол олон улсаас дараах төрлийн зэргүүдийг авах боломжтой байдаг.

CPA – Certified Public Accounting: Мэргэшсэн нягтлан бодлогч гэх цол нь нягтлан бодогч нарын дунд хамгийн өргөн тарахсан цол бөгөөд нэр хүндийг эзэндээ авчирдаг. Энэ цолыг авахын тулд тодорхой сургалтад хамрагдах, ажлын туршлагатай байх шаардлагатай бөгөөд хамгийн гол мэргэшсэн зэрэг олгох шалгалтыг амжилттай давсан байх шаардлагатай.

CMA – Certified Management Accountant: Мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч нь санхүүгийн менежмент болон зардлын зардлын бүртгэлийн мэргэшсэн нягтлан бодогч байдаг. Удирдлагын нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажилсан туршлага болон сургалтад хамрагдсан байх шаардлагатай бөгөөд CMA шалгалтыг өгч тэнцсэн байх байдаг.

CA – Chartered Accountant: Энэ нь мэргэшсэн нягтлан бодогчтой адил ойлголт бөгөөд олон улс оронд хэрэглэгддэг цол юм. Ажлын маш өндөр туршлагатай  мэргэжлийн нягтлан бодогчийн зэрэг юм. Мэргэжлийн нягтлан бодогчдын холбооны  шалгалтыг өгч тэнцсэн байдаг.  

CFA – Chartered Financial Analyst: Нягтлан бодох бүртгэлд бол онцгой зүйл биш хэдий ч мэргэжлийн санхүүгийн шинжээч нь хөрөнгө оруулалтын менежмент болон санхүүгийн шинжилгээний мэргэшсэн мэргэжилтэн юм. Тэд ихэвчлэн хөрөнгө оруулалтын пүүсүүдэд санхүүгийн шинжээч, бүртгэлийн хэсэгт ажилладаг.

ACCA – Association of Chartered Certified Accounting: Энэ нь олон улсын нэршил бөгөөд нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн чиглэлийн нарын мэргэшсэн зөвлөх мэргэжилтэн. ACCA нь бүх төрлийн нягтлан бодох болон санхүүчийн үүргийг гүйцэтгэж алинд нь ч ажиллах боломжтой байдаг.

CIA – Certified Internal Auditor: Дотоодын итгэмжлэгдсэн аудитор нь дотоод аудит, эрсдэлийн удирдлага, болон хяналтын нарын мэргэшсэн мэргэжилтэн. Тэд зөвхөн нягтлан бодох бүртгэлт анхаарахгүй, тэдний гол үүрэг бол санхүүгийн хяналтын үйл явц юм.

Эдгээр зэрэг цолууд нь олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгдэх бөгөөд улс орон бүр өөрийн онцлог байдалд тохирсон зэрэг цолуудыг ашигладаг.

Монгол улсад олон улсад СЭЗИСургууль ACCA цолтой төгсөх боломжтой, мөн GAPE education center USCPA, ACCA зэрэг цол авах шалгалтад бэлтгэх сургалт зохион байгуулж олон улсын сургалтын байгууллагатай хамтран ажилдаг.

 

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан