ЭЙЖАЙЛ НЯГТАН БОДОХ БҮРТГЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

ЭЙЖАЙЛ НЯГТАН БОДОХ БҮРТГЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

ЭЙЖАЙЛ НЯГТАН БОДОХ БҮРТГЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

2024/05/09

Эйжайл нягтлан бодох бүртгэл нь энгийн аргачлал, зарчмуудыг программын хөгжил болон төслийн удирдлагатай зэрэгцүүлсэн санхүүгийн удирдлагын арга юм. Бизнест өөрчлөлтийг хурдан тусгаж авах хэрэгцээ үүсэхэд уламжлалт нягтлан бодох бүртгэлийн арга нь ихэвчлэн хөдөлшгүй зүй тогтолд баригдсан мөн тогтмол тайлангууд байдаг шинж чанараас болж түргэн өөрчлөлт, динамик орчинд тохиромжгүй байх магадлалтай.

Нөгөө талаасаа эйжайл нягтлан бодох бүртгэл нь уян хатан, хамтран ажиллах болон шинэ зүйлийг шингээж авах онцлог шинж чанартай. Эйжайл нягтлан бодох бүртгэлийн зарим шинж чанаруудаас танилцуулахыг зорилоо.

  1. Дахин давтах арга: Эйжил нягтлан бодох бүртгэл нь санхүүгийн үйл явцыг хялбар удирдан зохион байгуулах боломжтой олон жижиг хэсэг болгон хуваадаг, энэ нь богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой болдог. Үүнийг ерөнхийдөө ойрын зайн гүйцэтгэл гэж нэрлэдэг.
  2. Хоёр талт үйл ажиллагааны багууд: Өөр өөр хэлтсүүдийн /жишээ нь: санхүү, удирдлага, үйл ажиллагаа гэх мэт/ Эйжайл хөгжүүлэлт, Эйжайл нягтлан бодох бүртгэл зэрэг нь хамтран бие биеэ дэмжиж ажиллана. Энэ нь шинэчлэлтийг дэмжиж, алсын хараагаа олж авахад тусалдаг.
  3. Үйлчлүүлэгчийн анхааралд байх: Эйжайл нягтлан бодох бүртгэл нь хувьцаа эзэмшигчдэд дотоод болон гадаад үнэ цэнийг таниулахад төвлөрдгийн адил эйжайл хөгжүүлэлт нь үйлчлүүлэгчид гол анхаарлаа хандуулах арга юм. Үүнийг үйл ажиллагаануудаа эрэмбэлэх үйл явц гэж нэрлэдэг. Ингэснээрээ бизнесийн бодлого болон үйлчлүүлэгчийг сэтгэл хангалуун байхад шууд тусалдаг.
  4. Тасралтгүй сайжруулалт: Эйжайл нягтлан бодох бүртгэлд тасралтгүй суралцах, эргэх холбоо байх нь их чухал байдаг. Санхүүгийн мэдээлэл болон гүйцэтгэлийн матрицыг тогтмол эргэн хянаснаар багуудыг сайжруулах болон яаралтай тохируулах шаардлагатай хэсгийг олж илрүүлдэг.
  5. Зохицох төлөвлөгөө: Эйжайл нягтлан бодох бүртгэл нь тогтвортой жилийн төсвөөс илүү технологид суурилсан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Жишээ нь: Төлөвлөлт болон динамик төсвийг хэрэгжүүлдэг. Энэ нь байгууллагуудыг маркетингийн сувгийн өөрчлөлт болон үүсэж буй боломжуудад хурдтай хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгодог.
  6. Ил тод байдал болон харагдах байдал: Эйжайл нягтлан бодох бүртгэл нь бүх хувьцаа эзэмшигчид санхүүгийн мэдээллүүдийг чөлөөтэй нэвтэрч орж харах боломжтой байлгадгаараа ил тод байдаг. Ингэснээрээ хувьцаа эзэмшигчид байгууллага дахь төлөвлөлтийн соёлд итгэх, тайлан тооцоог сайжруулахад тустай байдаг.

Дэлхийн нягтлан бодох бүртгэл нь эйжайл нягтлан бодох бүртгэл рүү шилжиж эхэлж байгаа шиг #SmartAccounting санхүү бүртгэлийн систем нь мөн эйжайл нягтлан бодох бүргэлийн шинж чанарыг өөртөө шингээж бүтээгдэж байна. Жишээ нь: Smart Accounting системийн Cloud хувилбарыг ашиглаж эхэлснээрээ хувьцаа эзэмшигчид хүссэн үедээ санхүүгийн мэдээллийг авч шийдвэр гаргалтаа ашиглах боломжтой байна.  Мөн үйл ажиллагаатай холбоотой мөнгөн хөрөнгийн төсвийг хэрэглэснээрээ жилийн хугацаанд тогтсон нэг төсөвтэй байхгүйгээр үйл ажиллагаа үүсэх бүрд тухай арга хэмжээнд тохирсон төсвүүдийг зохион ажиллах боломжтой байдаг.

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан