Нягтлан бодогч хүн сургуулиа төгсөөд зүгээр л нэг байгууллагад нягтлан бодогчийн ажлын байранд суух биш өөрийн бизнесээ ч эхлүүлэх боломжтой байдаг. Зарим нэг үйлчилгээ нь монголд хөгжиж байгаа ч хөгжүүлэх боломжтой олон төрлийн үйлчилгээ байдаг.
Нөгөө талаас байгууллагын хувьд чадах чадахгүй нь мэдэгдэхгүй хүнд санхүүгээ даалгаж байхаар найдвартай мэргэжлийн баг хамт олонд өөрийн санхүүг даалгах нь илүү ашигтай найдвартай байх боломжтой юм.
Олон улсад нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дараах төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлдэг.
- Өдөр тутмын ажил гүйлгээг бүртгэх
- Байгууллага дээр гарч буй гүйлгээ бүрийг анхан шатны баримтад тулгуурлан бүртгэх
- Үндсэн журналууд болон ерөнхий дэвтрийг бэлтгэх
- Татварын тайлан бэлтгэх
- Байгууллага болон хувь хүний татварыг тооцоолж татварын тайлангийн бүх хэсгийг бөглөж тайлан илгээх
- Татварын хуулийн дагуу тайлагнаж байгааг баталдаг
- Санхүүгийн тайлан бэлтгэх
- Орлого үр дүнгийн тайлан, санхүү байдлын тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайланг бэлтгэх
- Байгууллагын санхүүгийн эрүүл байдлыг зураглалыг харуулна.
- Цалингийн тооцоолол
- Цалин бодолт хийнэ
- Татвар хөнгөлөлтийг тооцно
- Хөдөлмөрийн хуулийн дагуу хийгдсэнийг батална
- Аудит
- Санхүүгийн гүйлгээнүүдийг шалгах, хянах
- Санхүүгийн гүйлгээнүүдийг хууль, дүрэм, олон улсын стандартын дагуу хийснийг батална.
- Төсөв төлөвлөгөө боловсруулна
- Байгууллагын төсвийг гаргахад тусалдаг
- Ирээдүйд хэрэгжих төслүүдийн санхүүгийн тооцооллыг гаргах
- Санхүүгийн зөвлөгөө
- Санхүүгийн стратеги дээр зөвлөгөө өгөх
- Санхүүтэй холбоотой шийдвэр гаргахад туслах
- Эрсдэлийн удирдлага
- Санхүүгийн эрсдэлийг олж илрүүлэх удирдах
- Эрсдэлийг бууруулах стратегийг хөгжүүлдэг
- Шүүхийн нягтлан бодох бүртгэл
- Санхүүгийн алдагдал эсвэл залилах хэргийн мөрдөх
- Шүүх хуралдаанд шинжээчээр гэрчийн мэдүүлэг өгөх
- Удирдлагын нягтлан бодох бүртгэл
- Шийдвэр гаргахад туслах зорилгоор санхүүгийн мэдээллээр хангах
- Зардлын бүртгэл хийх болон хэд хэдэн төрлийн шинжилгээ хийдэг
- Санхүүгийн анализ
- Санхүүгийн мэдээлэл дээр тооцоолол дүн шинжилгээ хийж нарийвчлан ойлгоход туслах
- Бизнесийн стратеги шийдвэр гарахад дэмжлэг үзүүлнэ.
- Хууль дүрмийг дагаж мөрдүүлэх үйлчилгээ
- Санхүүгийн дүрэм журмыг дагаж мөрдөж байгааг батлах
- Шаардлагатай тайлангууд болон бичиг баримтыг бүрдүүлж танилцуулах
- Виртуал Санхүү эрхэлсэн захирлын үйлчилгээ
- Хагас цагийн эсвэл гаднаас зөвлөгөө өгдөг санхүү эрхэлсэн захирлын үйлчилгээ үзүүлнэ.
- Санхүүгийн системийн хэрэгжилтийн үйлчилгээ
- Нягтлан бодох бүртгэл хөтөлдөг санхүүгийн системийн хэрэгжилт ашиглалтыг үр дүнтэй болоход туслах үйлчилгээ
Манай Smart Software Group – ийн охин компани болох Смарт И Ар Пи про экспертс ХХК нь өдөр тутмын ажил гүйлгээг бүртгэх, татварын тайлан бэлтгэх, санхүүгийн тайлан бэлтгэх, цалингийн тооцоолол хийх, аудит хийх, мөн санхүүгийн системийн хэрэгжилт нэвтрүүлэлтэд туслах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлдэг.