ТА ЯАЖ ӨӨРИЙН МЭРГЭЖИЛЭЭ ӨНГӨЛӨХ ВЭ?

ТА ЯАЖ ӨӨРИЙН МЭРГЭЖИЛЭЭ ӨНГӨЛӨХ ВЭ?

ТА ЯАЖ ӨӨРИЙН МЭРГЭЖИЛЭЭ ӨНГӨЛӨХ ВЭ?

2023/08/18

“Смарт Ложик” ХХК – ийн ерөнхий захирал “Смарт Академи” – ийн үүсгэн байгуулагч Бямбажаргалын Анхбаяр нь өөрийнхөө мэргэжлийг хэрхэн өнгөлж тордох тал дээр хамгийн сайн ажилласан туршлагатай тул жишээ болгон танилцуулж байна.

Б.Анхбаяр нь 2005 онд программ хангамжийн инженерийн бакалаврын зэрэгтэй  ШУТИС  КтМС – ийг төгссөн. Оюутан байх хугацаанаас буюу 2004 оноос эхлэн “Интерактив” программ хангамжийн компанид ажиллан практик туршлага хуримтлуулж байсан ба 2009 онд анхны мэргэжлийн зэрэг ахиулах шалгалт өгч тэнцсэнээс хойш тасралтгүй өөрийгөө хөгжүүлэн бие даан суралцаж дараах мэргэжлийн зэргийн сертификатуудын эзэмшсэн.

2009 оны 5 дугаар сарын 4:

Microsoft R Certified Technology Specialist: SQL server 2005 

2009 оны 11 дүгээр сарын 25:

Microsoft R Certified IT Professional: Database Administrator on SQL Server 2005

2011 оны 9 дүгээр сарын 16:

Microsoft R Certified IT Professional: Database Administrator 2008

2011 оны 9 дүгээр сарын 16:

Microsoft R Certified Technology Specialist: SQL Server 2008, Implementation and Maintenance

2012 оны 2 дугаар сарын 11:

Microsoft R Certified Technology Specialist: NET Framework 3.5 Windows Forms Applications

2012 оны 8 дугаар сарын 11:

Microsoft R Certified Professional Developer: Windows Developer 3.5

2013 оны 7 дугаар сарын 29:

Oracle Certified Associate, Java SE 7 Programmer

Дээрх шалгалтуудад бэлтгэн тэнцэж ард нь гарахад нөр их хөдөлмөр, тууштай зан чанар, өөрийн зорилгодоо үнэнч байдал, зардал мөнгө, мөн шалгалт бүрд зарцуулагдах  3 – 6 сарын хугацаа зэрэг хувь хүнээс их зүйл шаардагдах нь илэрхий байна. 

2014 онд өөрийн программ хангамжийн компани болох “Смарт Ложик” ХХК – ийг үүсгэн байгуулж Санхүү бүртгэл, Дэлгүүр ресторан, Борлуулалт түгээлт, Удирдлага хүний нөөц гэх зэрэг олон төрлийн системүүдийг хөгжүүлж ERP бизнесийн байгууллагын цогц системийг бий болгон ажилласаар байна. Мөн сүүлийн үеийн технологийн чиг хандлага болсон RPA, Cloud Computing, Blockchain, Speech recognition технологиудыг ERP системээ хөгжүүлэхэд өргөн ашиглаж байна.

“Смарт Академи” – ийн зохион байгуулдаг Microsoft SQL Анхан , дунд шатны сургалт, Microsoft Power BI Анхан, дунд шатны сургалтуудыг Ерөнхий захирал Б.Анхбаяр маань удирдан явуулдаг билээ.

Хүн ямар ч мэргэжлээр суралцсан байхаас үл хамааран мэргэжилдээ дурлан хөгжүүлж өнгөлж зүлгэх нь ажилтад хүргэх дардан зам болж байдаг гэдэгт итгэж байна.

Жишээ нь: Та нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн мөн мэргэжлээрээ ажилдаг хэдий ч өнгөлж зүлгэхгүй бол байрандаа хөдлөхгүй л байна гэсэн үг.

Хамгийн багадаа л өдөр бүр ашигладаг Smart accounting программын анхан, дунд түвшний мэдлэг шалгадаг тестийг өгч  SLCA - Smart Accounting сертификатыг эзэмшсэнээр өөрийн мэдлэгээ баталгаажуулан бусдад харуулах, карьераа ахиулах боломжтой болно.

Эсвэл та Smart accounting программын мэддэггүй бол манай анхан дунд шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж өөрийн нөхцөл боломжийг сайжруулан дэвших боломжтой юм.

Бага чулуугаар их чулууг хөдөлгөнө гэж заавал том гэхгүй жижиг зүйлээс эхлэх нь үр дүнтэй урам зоригтой байдаг.

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан