МЭДЛЭГ, УР ЧАДВАР, ДАДЛАГА ТУРШЛАГА гэсэн гарт баригдахгүй нүдэнд үзэгдэхгүй ч хэн нэгний үнэлэмжийг байнга өсгөж байдаг зүйлс байдгийг бид мэднэ.
Тэр мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг их дээд сургуульд суралцахдаа, хөдөлмөр эрхлэх явцдаа, уншиж судлахдаа, сургалт дамжаанд хамрагдах зэрэг олон эх үүсвэрээс олж авдаг. Гэтэл тэдгээр мэдлэг, ур чадвараа амаараа би чадна, би энэ ажлыг хийхдээ туршлагатай гээд яриад яваад байх нь хэр зохимжтой бол? Хэрхэн өөрийн мэдлэг, чадвараа баталгаажуулах вэ? Харин СЕРТИФИКАТ гэдэг зүйл уг мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг гарт баригдаж нүдэнд үзэгдэх боломжийг олгоно. Мэдлэгээ баталгаажуулан сертификат авснаараа давуу тал, болон бусдаас ялгарах нөхцөл үүснэ.
Ямар нэг сертификат нь өөрийнхөө эзэнд дараах боломжуудыг олгодог байна.
- Цалингаа өсгөх боломж
- Өөрийн Карьераа өсгөх боломж
- Бусдаас илүү мэргэжлийн байх зэргээс гадна өөр боломжуудыг олгоно.
Харин ажил олгогч нарын хувьд сертификаттай мэргэжилтнийг харахдаа дараах зүйлс дээр төвлөрдөг. Үүнд:
- Энгийн ажилтнаас илүү хурдтай
- Ажил гүйцэтгэлийн түвшин өндөр
- Тухайн ажилтныг сургах дадлагажуулах хугацаа, суралцуулах зардлыг хэмнэж чадах зэрэг давуу талууд байгааг харна.
Сертификатыг олж авахын тулд ямар нэг эрх бүхийн эсвэл мэргэжлийн байгууллагад хандаж шалгалт өгч үнэлүүлснээр олж авах боломжтой байдаг.
Манай байгууллагын хувьд Smart ERP системүүд, MS Power BI, SQL server, Data management and analyst зэрэг мэргэжлийн шалгалтуудыг авч ASSOCIATED болон PROFESSIONAL зэргийн сертификат олгодог.
Smart Accounting программ хэрэглэгч та өөрийн өдөр тутмын ажилд хэрэглэдэг программаа бүрэн мэддэг ч шалгалт өгч өөрийн мэдлэгээ баталгаажуулж аваагүй байгаа бол манай байгууллагын www.Smartacademy.mn веб хуудсаар орж бүртгүүлэн шалгалт өгөх боломжтой ба Smart academy пэйж дээр бид яг л тань шиг мэддэгтэй боловч мэдлэг, ур чадвараа баталгаажуулаагүй нэгэнд туслах зорилгоор Smart Accounting программын мэдлэг шалгах тестийг хөнгөлөлтэй үнээр өгөх боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг оруулж байх болно.