- Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй байхын давуу талууд
Та мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй болсноор дараах давуу талууд бий болно. Үүнд:
- Сар бүр ажлын гүйцэтгэлийн үр дүнгээс хамаарч 15% -ийн нэмэгдэл цалин авах боломжтой
- ММНБИ-ээс зохион байгуулж байгаа сургалтад үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хамрагдах
- ММНБИ-ээс зохион байгуулах арга хэмжээнүүдэд хамрагдах, зөвхөн мэргэшсэн нягтлан бодогч хамрагдах боломжтой шинэ жил, спортын арга хэмжээнүүд
- ММНБИ-ээс бэлтгэх гаргадаг сэтгүүлийг үнэ төлбөргүй хүлээн авах
- ОУ-ийн уулзалт, хурал, семинарт оролцох эрх үүсэх
Дээрх давуу талуудаас гадна, өөртөө итгэх итгэл нэмэгдэх, бусдад үнэлэгдэх үнэ цэнэ өсөх гэх мэт маш олон давуу талуудтай байдаг.
- Мэргэшсэн нягтлан бодогч болох үе шат
Шалгалтад хамрагдах нягтлан бодогч нь бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх мөн мэргэжлээрээ 2 – оос доошгүй жил ажилсан байх гэсэн үндсэн шалгууртай байдаг.
Мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх академиуд нь өөрийн гэсэн сургалтын хөтөлбөр үе шаттай боловч дээрх нийтлэг үе шатыг дамжин ММНБ зэргийг эзэмших боломжтой байна. ММНБ – ийн зэргийг 4 жилийн хугацаатай аваад дахин дараагийн хөтөлбөрт хамрагдан хугацаагүй мэргэшсэн нягтлан бодогчийн зэргийн авдаг. Мэргэшсэн нягтлан бодогч нь жил бүр гишүүнчлэлийн төлбөр төлөх шаардлагатай байдаг.
- Сургалт, шалгалт
ММНБИ буюу Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт/ Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (monicpa.mn) /, Тод санхүү бизнесийн академи , Санхүүгийн мэргэшсэн академи зэрэг олон академиуд мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх сургалт зохион байгуулдаг. ММНБИ-ийн хувьд сорил шалгалт өгөхийн тулд 2 төрлийн онлайн сургалтад хамрагдсан байх, мөн үндсэн шалгалт өгөхийн тулд 5 сургалтад хамрагдсан байх шаардлагатай байдаг. Сургалтын төлбөр 1,285,000₮ - 1,800,000₮ хооронд байна. Мэргэшсэн нягтлан бодогчийн сургалт хагас жил тутамд нэг буюу ихэвчлэн 3 ба 8 дугаар саруудад бүртгэл эхэлдэг.
Сорил шалгалт:
Үндсэн 4 сорил шалгалтыг 60%-иас дээш үнэлгээтэй өгсөн тохиолдолд дараагийн шатны шалгалтыг өгөх эрх үүснэ. Сорил шалгалтын үр дүн 24 сар буюу 2 жилийн хугацаанд хүчинтэй байдаг энэ нь сорил шалгалтууддаа тэнцсэн тохиолдолд 2 жилийн дотор багтаж дараагийн шатны шалгалтаа өгөх шаардлагатай гэсэн үг. Сорил шалгалтуудын нийт төлбөр 96,000₮ байдаг ба 14 хоног тутамд зохион байгуулагддаг байна. Сорил шалгалтуудад дараах шалгалт орно:
- Санхүүгийн тайлан гаргах арга зүй
- Ёс зүйн мэргэжлийн үнэ цэнэ
- Мэдээллийн технологи
- Мэргэжлийн англи хэл
Зэрэг олгох үндсэн шалгалт:
Дээрх сорил шалгалтуудад бүгдэд нь тэнцсэний дараа мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг олгон үндсэн 5 шалгалтыг өгнө. Үүнд:
- Хууль эрх зүй, татварын бүртгэл – 1 /2,5 цаг үргэлжилнэ/
- Санхүүгийн менежмент – 1 /2,5 цаг үргэлжилнэ/
- Аудит ба баталгаажуулалт /2,5 цаг үргэлжилнэ/
- Санхүүгийн тайлагнал – 1 /4 цаг үргэлжилнэ/
- Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага /4 цаг үргэлжилнэ/
Дээрх 5 шалгалтыг бүгдийг нь 70% - иас дээш үнэлгээтэй өгсөн тохиолдолд тэнцэж 4 жилийн хугацаатай мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй болно.
Эдгээр 5 шалгалтаас аль нэгэнд нь тэнцээгүй тохиолдолд 4 шалгалтынх нь үр дүн 24 сар буюу 2 жилийн хугацаанд хүчинтэй байдаг ба унасан шалгалтыг 6 сарын дараа дахин өгөх эрх үүснэ. Нийт 5 шалгалтын төлбөр 261,000₮ байдаг. Шалгалтууд нь хагас жил тутамд зохион байгуулагдана.
- Зардал, Хугацаа
Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй болох хүртэл сургалтын төлбөр нь дунджаар 1,500,000₮, шалгалтуудад нэг ч уналгүй бүгдийн эхний удаагаар тэнцсэн тохиолдолд 357,000₮ ингээд нийт зардал 1,857,000₮ байхаар тооцоологдож байна. Харин хугацааны хувьд эхний шалгалтад тэнцсэн өдрөөс 2 жилийн хугацаанд бүх шалгалтуудаа өгч дуусах шаардлагатай.
Манай байгууллагын хувьд өөрийн нэвтрүүлдэг smart accounting, Smart retail, Smart distribution, Power BI, SQL зэрэг олон төрлийн сургалтууддаа зориулсан associated түвшний 9, Professional түвшний 8 нийт 17 төрлийн мэдлэг баталгаажуулах сертификат олгодог.