“SUMMIT2023”

“SUMMIT2023”

“SUMMIT2023”

2023/10/16

Smart Software” групп нь 2022 оноос эхэлж жил бүр өөрийн топ харилцагч нар дундаа уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.

Smart Software Summit 2023 арга хэмжээ 2023 оны 10-р сарын 12 нд Туушин зочид буудалд 450 гаруй зочид төлөөлөгчдийн хүрээнд амжилттай болж дууслаа.

Энэхүү үйл ажиллагааг Ивээн тэтгэгч байгууллагаар Golomt Bank MonPay XacBank Toki Mongol iD Дэмжигч байгууллагаар MILD Cosmetics Happy Trade LLC Мэдээллийн ивээн тэтгэгчээр Business.MN хамтран ажиллаа.

Энэ арга хэмжээ нь Smart ERP системүүдийн хөгжил, шинэ боломжууд, шинэ технологиудаа танилцуулах мөн ивээн тэтгэгч байгууллагуудын захирлууд шинэ бүтээгдэхүүн, технологиудаа танилцуулах зэрэг арга хэмжээ болдог.

Summit арга хэмжээнд компанийн захирлууд, орлогч захирлууд, санхүүгийн албаны захирлууд, ерөнхий нягтлангууд хүрэлцэн ирж оролцдог. Summit2023 арга хэмжээнд оролцогчийн тоог өмнөх онтой харьцуулахад 150-200 оролцогчоор олон байсан.

Уг арга хэмжээнд урлагийн номер, азтан , гарын бэлэг оройн хүлээн авалт зэрэг интертаймент арга хэмжээнүүд ч бас болдог байна.

Summit арга хэмжээ харилцагч байгууллагуудын дунд хүлээлт үүсгэдэг арга хэмжээ болоод байгаа нь энэ жилийн Summit2023-аас харагдаж байна.

Summit2023 арга хэмжээний онцлох сэдэв нь Cloud технологийн талаар байлаа. Энэ нь санхүүгийн программ үүлэн болж вебд суурилан интернэт болон компьютер байхад л дэлхийн хаанаас ч ажлаа хийх, өөрийн байгууллагын санхүүгийн үйл явцыг хянах боломжийг олгох юм байна.

Мөн олон тооны хиймэл оюун ухаан программд ашиглагддаг болсон нь оролцож буй оролцогчдын анхаарлыг ихээр татаж байгаа нь ажиглагдсан.

2023 оноос эхэлж “Смарт Ложик” ХХК нь Монгол улс дахь анхны программ хангамжийн групп компани Smart Softwareболж өргөжиж байгаа гэдгээ танилцуулсан нь бас нэг онцлох мэдээ байлаа.

Smart Software группийн зүгээс нийт ирсэн харилцагч нар дундаас нэг азтанд 14proMax  бэлэглэсэн бол бусад ивээн тэтгэгч байгууллагуудаас ухаалаг цаг, Дэйл Карнегийн 3 цагийн эрхийн бичиг, машины тос масло солих эрхийн бичиг зэрэг азтануудыг тодруулсан.

НэтВоркинг арга хэмжээ буюу оролцогч нар хоорондоо нэрийн хуудас солилцон харилцаа холбоогоо өргөжүүлэх гайхалтай боломжийг олгосон нь маш олзуурхууштай үйл явц байлаа.

Ds C01615

Ds C01476

Ds C00289

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан