НЯ-БО НАРАА ТАЙЛАНГАА ОДОО БОЛТОЛ EXCEL  ДЭЭР ГАРГААД БАЙНА УУ ДАА

НЯ-БО НАРАА ТАЙЛАНГАА ОДОО БОЛТОЛ EXCEL ДЭЭР ГАРГААД БАЙНА УУ ДАА

НЯ-БО НАРАА ТАЙЛАНГАА ОДОО БОЛТОЛ EXCEL  ДЭЭР ГАРГААД БАЙНА УУ ДАА

2023/08/04

Энэ удаад та бүхэндээ санхүү бүртгэлийн систем гэж юу? Бүртгэлийн үе шат нь НББ – ийн үе шаттуудтай нийцдэг үү? Санхүү бүртгэлийн системийг худалдан авахдаа юун дээр анхаарах талаар мэдээлэл хүргэх болно.

Санхүү бүртгэлийн систем гэдэг нь НББ-ийн үе шатуудыг дамжин санхүүгийн болон татварын тайлангуудаа бэлтгэх, санхүү мэдээлэл дээр анализ хийх зэрэг бизнесийн нэгжийн санхүүгийн үйл ажиллагааг автоматжуулах явдал юм.

Нбб Ийн Процесс

НББ – ийн  анхан шатны баримтуудыг бэлтгэх хэвлэх, мөн  журнал бичилт хийх зэрэг нягтлан бодогч хүний өдөр тутмын ажил гүйлгээнүүдийг санхүү бүртгэлийн системд бүртгэх үед ерөнхий дэвтрийн дансны давхар бичилтийн бүртгэл автоматаар хийгдэж ерөнхий дэвтрийн дансны үлдэгдлүүд тодорхой болно. Мөн түүнчлэн бараа материал, авлага, өглөг, үндсэн хөрөнгийн туслах журнал автоматаар хөтлөгдөж цаг хугацааг хэмнэж өгдөг. Уг ерөнхий дансны үлдэгдлүүд автоматаар гүйлгээ баланс руу татагдана. Харин гүйлгээ балансаас санхүүгийн 4 тайлан болон татварын тайлангууд автоматаар бэлтгэгдэн гаргана.

Санхүү бүртгэлийн системүүд нь монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмуудтай уялдан байнга шинэчлэгдэж байдаг. Мөн дээрээс нь нэмээд бүртгэлийн ажил гүйлгээг хийдэг роботууд хүртэл бий болсон талаар та бүхэнд өмнөх блогоороо хүргэж байсан.

Санхүү бүртгэлийн системийг худалдан авахдаа юунд тулгуурлан сонголтоо хийх вэ?

  1. Тухайн системийг хэр олон харилцагч ашиглаж байгааг харна. Яагаад гэвэл олон харилцагч ашиглах тусам тухайн системд тест сайн хийгдэж, сайжруулагдсан байдаг. Харилцагч болон хэрэглэгч нь ялгаатай ойлголт юм. Харилцагч нь тухайн системийг худалдан авсан байгууллага харин хэрэглэгч гэдэг нь тухайн худалдан авсан систем дээр ажиллаж байгаа нягтлангуудыг хэлнэ.
  2. Пэйсбүүк дагагч болон лайкын тоог харна. Энэ нь хэрэглэгч нарын хэрэгцээнд тохирсон ашиглахад хялбархан болохыг харуулдаг.
  3. Мэдээж үнийн мэдээлэл болон бусад зүйлс байна. Олонх санхүүгийн систем ижил төстэй боловч аль систем илүү хябаршуулсан, цаг хугацаа хэмнэж болох талаар нь судлах шаардлагатай. Жишээ нь: Smart Accounting систем банкны хуулгыг автоматаар татаж, мөн татсан хуулганаас зарим гүйлгээг утгаар нь эсвэл мөнгөн дүн зэрэг бусад гүйлгээнээс ялгагдах шинж чанараар нь таньж гүйлгээд холбох ажлыг хүний оролцоогүй РОБОТ гүйцэтгэж байна. Энэ бол бусад системээс ялгагдах давуу тал юм.

 

Монголд маш олон байгууллагууд санхүү бүртгэлийн систем хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниудад бүр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛАХ боломжтой зарим санхүү бүртгэлийн систем хүртэл байдаг. Жишээ нь: Смарт Ложик компанийн Smart BalanceLite гээд систем байна. Та www.smartlogic.mn сайтаас татаж аваад НББ-ийн ажил гүйлгээгээ бүртгэх боломжтой. Таны орлого 50 саяас давсан тохиолдолд жилийн төлбөр 220,000₮ төлөөд л үргэлжлүүлэн ашиглана.

Пэйсбүүк дагагч болон лайк, мөн харилцагчийн тоо, хэрэгдэгчийн тоо, үнэ зэрэг  мэдээллийг харуулсан хүснэгтийг бэлтгэж өөрийн сонирхож буй системийг хөгжүүлэгч компанийн талаарх мэдээллийг цуглуулан харьцуулж харах хэрэгтэй.

Ихэнх санхүү бүртгэлийн системүүдийн хамгийн жижиг нэгж нь цонх, цонхнууд нийлээд модуль, модулиуд нийлээд санхүүгийн систем буюу програм болно.

Систем хөгжүүлэгч байгууллагууд өөрийн системээ үнэлэхдээ модуль тус бүрээр нь эсвэл системээр нь үнэлэх ба жилийн лицензийн төлбөр нь тусдаа байдаг.

 “Смарт ложик” ХХК, “Интерактив Би Ай” ХХК, “Веритек” ХХК, “Астериск Техноложис” ХХК зэрэг олон компаниуд төрөл бүрийн системүүдийг хөгжүүлж ажиллаж байна.  ERP буюу байгууллагын нөөцийн удирдлагын систем нь байгууллагад шаардлагатай байгаа асуудлуудыг цогцоор нь шийдэхийг оролдож байна.   

Та Smart accounting системийн талаар илүү нарийн судлахыг хүсвэл https://smartacademy.mn веб сайтаар хандаж бүртгүүлээрэй.

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан