НЯГТЛАН БОДОГЧ ХҮНД БАЙХ ЁСТОЙ ЗАН ЧАНАРУУД

НЯГТЛАН БОДОГЧ ХҮНД БАЙХ ЁСТОЙ ЗАН ЧАНАРУУД

НЯГТЛАН БОДОГЧ ХҮНД БАЙХ ЁСТОЙ ЗАН ЧАНАРУУД

2023/10/06

Байгууллагын амин зүрх болсон нягтлан бодогч хүнд өөрийн гэсэн бусдаас ялгарах зан чанар, ёс суртахуун байдаг. Нягтлан бодогч хүн өөртөө дараах зан чанаруудыг заавал суулгах эсвэл мөрдөх хэрэгттэй. Учир нь тэдний хийх үйлдэл гаргах зан төлөвөөс нь маш олон зүйлс хамаарч байдаг.

  1. Шударга зан – Нягтлан бодогч нар үргэлж өөрийн санхүүгийн тайлагнал болон харилцаа холбоондоо шударга, үнэн зөв хандах зан төлөвтэй байдаг. Мөн тэд үйл ажиллагааг луйвардах, мэдээллийг гуйвуулах, санхүүгийн мэдээллийг буруугаар ашиглах зэргээс татгалзаж оролцох ёсгүй.
  2. Бодит байх – Нягтлан бодогчид зөвлөгөө өгөх, санхүүгийн тайлан бэлтгэх үедээ алагчлан ялгаварлалгүйгээр бодит байх хэрэгтэй. Тэд өөрсдийн бодит хандах хандлагатай зөрчилдөх зүйлээс хол байх хэрэгтэй.
  3. Нууц хадгалах буюу найдвартай байх – Нягтлан бодогчид байгууллагуудын болон хувь хүмүүсийн маш чухал санхүүгийн мэдээллүүдэд нэвтрэх, харах, ашиглах  боломжтой байдаг. Тэд тус мэдээллүүдийн нууцлалд маш үнэнч хандах хэрэгтэй зөвхөн хуулийн дагуу болон тусгай зөвшөөрлийн дагуу дэлгэх, үзүүлэх шаардлагатай.
  4. Мэргэжлийн ур чадвар болон үүрэг хариуцлагадаа анхаарах – Нягтлан бодогч нар өөрийн ажил үүргээ мэргэжлийн түвшинд тайлагнаж байхын тулд ур чадвар болон мэдлэгээ тасралтгүй сайжруулж хөгжүүлж байх хэрэгтэй. Тэд үүрэг хариуцлагадаа анхаарч мэргэшсэн түвшинд үйл ажиллагааг явуулахыг хичээж ажилдаг байдаг.
  5. Ил тод байх – Нягтлан бодогч хүн өөрийн бэлтгэсэн санхүүгийн тайланд хэрэглэсэн арга, тооцооллыг шударгаар ил тод байлгахад анхаарах хэрэгтэй. Тухайн тайлан мэдээг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартуудад нийцүүлэн бэлтгэснээ ил тод байлгах хэрэгтэй.
  6. Хууль, дүрэм, журмыг мөрдөх – Нягтлан бодогчид өөрийн ажилд хамаатай хууль, дүрэм, журам мөн стандартуудыг дагаж мөрдөх ёстой. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн талаарх хууль дүрэм өөрчлөгдөж байдаг учраас байнга даган шинэчлэгдэж байх шаардлага үүсэж байгаа юм.
  7. Удирдах ёс зүй – Нягтлан бодогч гэдэг бол удирдах албан тушаал тиймээс өөрийн байгууллагын ёс суртахууны хэм хэмжээг тогтоож, доод түвшний албан тушаалтнуудад ёс суртахууныг төлөвшүүлж ажиллах хэрэгтэй.
  8. Нийгмийн үүрэг хариуцлага – Нягтлан бодогч нарын гаргаж байгаа шийдвэрүүд нь орчин тойрон болон нийгэмд төвлөрсөн байх хэрэгтэй. Тэд санхүүгийн зөвлөмж санал гаргахдаа ёс суртахуунд тулгуурлаж нийгмийн сайн сайхны төлөө байх хэрэгтэй.
  9. Шүгэл үлээгч – Нягтлан бодогч нар өөрийн дарга, захирал, хамтран ажиллагч байсан ч ямар нэг ёс суртахуунгүй хууль бус зүйлийг мэдээлэх үүрэгтэй.

Эдгээр зан чанарууд нь нягтлан бодогч нарыг шударга, үнэн зөв, ил тод байх боломжийг олгодог. Хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид удирдлагууд тэдний бэлтгэсэн санхүүгийн тайланд үндэслэн ирээдүйд үр өгөөжөө өгөх чухал шийдвэрүүдийг гаргадаг.  Тиймээс нягтлан бодогч хүн бүх зүйлд бодит хандаж шудрагаар тайлагнаж байх шаардлагатай.

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан