Дахин нэг шинэ хавар ирж их, дээд сургуулиудаас шинэхэн боловсон хүчингүүд төрөн гарч ажлын байр хайх ажил эхэлж байна. Тиймээс орчин үеийн хүний нөөцийн менежерүүд юунд төвлөрөн шинэ ажилтнуудаа сонгон шалгаруулдаг талаар энэ удаа оруулж байна.
Ур чадвар ба мэргэшсэн байдал: Тэд ажил горилогчдын ур чадвар, мэргэшсэн байдал нь тухай ажлын байранд хэр өгөөжтэй байж болохыг харна. Жишээ нь та нягтлан бодогч байлаа гэхэд санхүүгийн программууд дээр ажиллаж чадаж байна уу? Ажиллаж чадахыг нь баталсан бичиг цаас байгаа эсэхийг шалгана гэсэн үг.
Соёлын нийцэл: HR менежер нь тухайн ажил горилогчийн үнэ цэнэ, ажиллах арга барил, хувь хүний соёл нь компанийн соёлтой хэр нийцтэй, хөл нийлүүлэн алхаж чадах эсэх дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Байгууллагын соёлтой сайн нийцэж байгаа тохиолдолд ажлын байрны эерэг байдал болон багийн хөгжил тодорхой хэмжээгээр сайжирна гэж үздэг байна.
Өсөх чадамж: Тэд ажил горилогчийг тухайн байгууллагад хэр өсөх чадамжтай байна вэ гэсэн тооцооллыг хийдэг. Ажил горилогчийн суралцах чадвар, дасан зохицох чадвар, мөн өөрийн карьераа хөгжүүлэх амбиц зэргийг хардаг.
Олон талт байдал болон оролцоо: HR менежер олон талд болон оролцоотой багийг бүрдүүлэхийг хичээдэг. Тэд ажил горилогчдыг өөр ар тал, туршлага болон ирээдүйд хийх шинэчлэлт, бүтээлч байдлаар нь ангилан жагсаадаг.
Ажлын ёс суртахуун болон найдвартай байдал: HR менежер ажил горилогчдын ажлын ёс суртахуун, найдвартай байдал болон өөрийн үүрэг даалгаварт хариуцлагатай хандах байдал зэргийг харж сонголтоо хийнэ.
Асуудал шийдвэрлэх чадварууд: HR менежерүүд ажил горилогч нарыг шалгахдаа харилцан ярилцах болон бодит дасгал дээр ажиллуулж шалгадаг. Ажлын байранд асуудал гарах үед маш өндөр үр дүнтэйгээр шийдвэрлэх чадвар юм.
Зохицох өөрчлөгдөх чадвар: Бизнесийн орчны хөгжил маш хурдтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед, зохицох чадвар бол зайлшгүй шалгуур үзүүлэлтийн нэг болсон. HR менежер ажил горилогчдын өөрчлөлтийг хүлээж авах чадвар, шинэ ур чадварт суралцах, тодорхой бус нөхцөл байдлаас гарах чадваруудад анхаарлаа хандуулж байдаг.
Ухаалаг сэтгэл хөдлөл: Ухаалаг сэтгэл хөдлөлтэй ажил горилогч хамт ажиллагасдын харилцааг үр дүнтэй удирдах, зөрчилдөөнийг зохицуулах, хамтран ажиллагсдын зовлонг ойлгох чадвартай байдаг. HR менежерүүд ухаалаг сэтгэл хөдлөлтэй ажил горилогчдыг асуулт асуух, тест авах байдлаар таньж мэддэг.
Хэрэв та “Smart Accounting” санхүү бүртгэлийн системийг мэддэг бол нягтлан бодогч танд маш том давуу тал болно. Мөн та мэдлэгээ баталгаажуулан манай академиас сертификат аваарай. /www.SmartAcademy.mn/