ТА ӨӨРИЙН САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХЭР САЙН ХАМГААЛДАГ ВЭ?

ТА ӨӨРИЙН САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХЭР САЙН ХАМГААЛДАГ ВЭ?

ТА ӨӨРИЙН САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХЭР САЙН ХАМГААЛДАГ ВЭ?

2023/12/18

Орчин цагийн бүх зүйл онлайн, үүлэн болж байгаа энэ нөхцөлд өөрийн  санхүүгийн мэдээллээ нууцлах хадгалах нь маш чухал зүйл болоод байна. Тэгвэл танд өөрийн байгууллагын санхүүгийн мэдээллээ хэрхэн найдвартай хамгаалах талаар шинэлэг санаануудыг өгье.

  1. Хүчтэй, онцгой нууц үг:
  • Хүчтэй онцгой нууц үгийг банкны данс бүр дээрээ үүсгэх. Аль болох нэр, төрсөн он сар гэх мэт таамаглахад амархан байхаас зайлсхийх хэрэгтэй.
  • Өөрийн нууц үгэнд, үсэг, тоо, тэмдэгт зэргийг холж ашиглах хэрэгтэй.
  • Та өөрөө санахад хялбар бусад хүмүүс таамаглахад хэцүү байхад анхаарлаа хандуулах юм.
  1. Хоёр хүчин зүйлийн баталгаажуулалт(2FA) :
  • Өөрийн банкны дансанд нэвтрэх үед 2 хүчин зүйлээр өөрийгөө баталгаажуулах таних тэмдэг эсвэл асуултад хариулах нууцлалыг идэвхжүүлсэн байх. Энэ таны мэдээллийг давхар хамгаалж байгаа хэлбэр юм.
  1. Хамгаалалтын систем программуудаа байнга шинэчилж байх:
  • Өөрийн компьютер, утас зэрэг хэрэгслүүдэд хэрэглэдэг вирусийн программ, хамгаалалтын системүүд, санхүү болон үйл ажиллагааны системүүдэд тогтмол шинэчлэлүүдийг хийж байх.
  • Системүүдийн шинэчлэл автоматаар хийдэг байх боломжийг алдахгүй ашигладаг байх хэрэгтэй.
  1. Фишинг залилангаас хамгаалах:
  • Таны банк санхүүгийн мэдээллийг асуусан дуудлага, мессеж, эсвэл мэйлд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Мэдээлэл шаардсан байгууллага руу шууд холбогдон албан ёсны эсэхийг шалгаж баталгаажуулах.
  • Сэжигтэй эх үүсвэрээс ирсэн хавсралт файл болон линк дээр дарах татахаас зайлсхийх хэрэгтэй.
  1. Өөрийн хэрэгслүүдээ хамгаалах:
  • Та өөрийн хэрэгслүүд болох ухаалаг утас, таблет, компьютер зэргийг маш хүчтэй нууц үгтэй болгох хэрэгтэй. Мөн байнга дэлгэцээ түгжсэний дараа дэлгэцээсээ холдох хэрэгтэй.
  • Өөрийн хэрэгслүүдэд хадгалагдаж байгаа мэдээллээ хадгалахын тулд нууцлалтай байх хэрэгтэй.
  1. Өөрийн дансанд тогтмол хяналт хийх:
  • Өөрийн банк болон кредит картын тайлангуудыг ямар нэгэн зөвшөөрөгдөөгүй гүйлгээ бүр дээр тогтмол шалгаж байх хэрэгтэй.
  • Том дүнтэй гүйлгээ эсвэл сэжигтэй үйлдэл бүр дээр мэдээлэл авч байхаар тохируулах
  1. WIFI холболтдоо хамгаалалт хэрэглэх:
  • Банкны данснаасаа гүйлгээ хийхдээ олон нийтийн WIFI ашиглахаас татгалзах
  • Интернэт банк ашиглан гүйлгээ хийхдээ өөрийн хувийн интернэтээ ашиглах нь илүү аюулгүй байдаг.
  1. Өөрийн бичиг баримтуудаа хамгаалах хэрэгтэй
  • Санхүүгийн бичиг баримтыг хадгалахдаа түгжээтэй хамгаалагдсан байршилд хадгалах хэрэгтэй.
  • Чухал бичиг баримтуудыг хулгайлагдах, урах эсвэл эвлүүлэх зэргээс урьдчилан сэргийлэх.
  1. Олон нийтийн хэрэгсэлд ухаалаг хандах:
  • Олон нийтийн сүлжээнд хувийн мэдээллээ хязгаарлагдмал хэмжээгээр нийтлэх хэрэгтэй учир нь фишинг кебир гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах боломжтой.
  1. Өөрийн мэдээллээ тогтмол архивлах:
  • Нэмэлт HARD диск дээр санхүүгийн чухал мэдээллүүдийг байнга архивлаж хадгалж байх. Эсвэл гаднын дайралтад өртөх, тухайн хэрэгсэлд саад учрахаас хамгаалахын тулд хамгаалалтын үүлэн буюу CLOUD үйлчилгээ авах хэрэгтэй.

Манай Smart Software Group 2024 оны 1 сараас Smart ERP системүүдийн Cloud болгож байгаа билээ. Тиймээс та манай Cloud системийг ашиглах үедээ дээрх мэдээллээ хамгаалах алхмуудыг хэрэгжүүлэх нь таны санхүүгийн бааз илүү аюулгүй байхад туслана.

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан