Нягтлан бодогч таны ажлын цагийн нэлээдгүй хэсгийг эзэлдэг касс, харилцахын холбогдоогүй баримтыг холбох ажлыг таны өмнөөс хийдэг АВТОМАТ ГҮЙЛГЭЭНИЙ РОБОТЫГ хэрхэн ажиллуулах талаарх мэдээллийг хүргэж байна.
Автомат Гүйлгээний РОБОТЫГ ажиллуулахын тулд дараах 2 алхмыг хэрэгжүүлнэ
- Автомат гүйлгээний загвар угсарна
Касс, харилцахын холбогдоогүй баримтуудыг гүйлгээний дүн, гүйлгээний утга хоёрын аль нэгээр нь сонгон таньж гүйлгээнд холбодог.
Систем – Лавлах – Мөнгөн хөрөнгө – Автомат гүйлгээний загвар цонхоор өөрт шаардлагатай загваруудыг угсардаг. Тухайн цонхонд дараах байдлаар ажиллана.
Код: Давтагдахгүй дурын код байна.
Нэр: Тухайн автомат гүйлгээний онцлогийг харуулсан нэр байна
Бүлэг: Автомат гүйлгээнүүдийг шинж чанараас нь хамаарч бүлэглэн харуулах боломжтой байх бөгөөд харьяалуулахыг хүссэн бүлэг байхгүй бол шинээр нэмнэ.
Гүйлгээг таних мэдээлэл таних хэсэг нь 3 хэсгээс бүрдэнэ.
Данс: Гүйлгээг нь холбохыг хүсэж буй касс, харилцахын дансыг тохируулна. Тухайн касс, харилцахын дансны Дт талд бичилт хийх бол чектэй , Кт талд бичилт хийх бол чекгүй байна.
Харилцагч: Автомат гүйлгээг холбох харилцагчийг тохируулсан тохиолдолд зөвхөн тохируулсан харалцагчаар гүйлгээг таньж холбох ба “Харилцагч таних дараалал” - д тохируулсан нөхцөл ажиллахгүй.
Нөхцөл: Холбогдоогүй гүйлгээг гүйлгээний дүн, гүйлгээний утга хоёрын аль нэгээр нь таньж гүйлгээнд холбох нөхцөлийг тохируулна.
- Гүйлгээний дүнгээр таньж гүйлгээ холбох
Касс, харилахын дансны Дебет тал буюу орлого орсон төгрөгийн гүйлгээг танихдаа DebitAmt = .... цэгийн оронд мөнгөн дүнг оруулан нөхцөлийг тохируулна. Жишээ нь: 100, 1000 гэх мэт. Валютын гүйлгээг DebitAmtFc = .... цэгийн оронд валютын дүн бичнэ.
Касс, харилахын дансны Кредит тал буюу Зарлага гарсан төгрөгийн гүйлгээг танихдаа CreditAmt = .... цэгийн оронд мөнгөн дүнг оруулан нөхцөлийг тохируулна. Жишээ нь: 100, 1000 гэх мэт. Валютын гүйлгээг CreditAmtFc=.... цэгийн оронд валютын дүн бичнэ.
Нэг дансны дебет болон кредит талд олон өөр дүнтэй гүйлгээг холбох тохиолдолд “OR” нөхцөл ашиглан нэг л гүйлгээний загвар угсарна.
DebitAmt=50000
OR
DebitAmt=2000
- Гүйлгээний утгаар таньж гүйлгээ холбох
Касс, Харилцахын орлого, зарлагын гүйлгээнүүдийг “гүйлгээний утгаар” нь таньж гүйлгээнд холбохдоо “[DocumentDesc]LIKE N'%............%'” гэсэн форматыг ашиглах ба цэгийн оронд дурын үгийг бичнэ. Хоёр болон түүнээс дээш утгаар шүүж таних бол “OR” нөхцөлийг ашиглана.
Жишээ нь: [DocumentDesc]LIKE N'%Түрээсийн орлого%'
OR
[DocumentDesc]LIKE N'%Түрээсийн төлбөр%'
OR
[DocumentDesc]LIKE N'%Түрээс%'
Дээрх утгуудыг агуулсан гүйлгээ бүрийг тухайн автомат гүйлгээний загвараар гүйлгээнд холбоно.
Холбох мэдээлэл хэсэгт касс, харилцахын гүйлгээний эсрэг бичилт хийх дурын дансыг тохируулах бөгөөд бараа материал, үндсэн хөрөнгийн дансыг тохируулах боломжгүй байдаг.
Харьцсан данс: Мөнгөн хөрөнгө, авлага, өглөг, орлого, зарлага, эздийн өмч төрөлтэй данснуудаас дурын дансыг тохируулна. /Бараа материал, Үндсэн хөрөнгийн данс боломжгүй/
Харилцагч: Автомат гүйлгээг холбох харилцагчийг сонгох бөгөөд “харилцагч таних дараалал” хэсгийг ашиглаж байгаа тохиолдолд автоматаар идэвхгүй болно.
Мөнгөн гүйлгээ: Касс, Харилцахын гүйлгээ нь мөнгөн гүйлгээний тайланд тусгагддаг учир мөнгөн гүйлгээний үзүүлэлтийг заавал сонгох шаардлагатай.
НӨАТ: НӨАТ – ийн үзүүлэлтийг тохируулснаар автомат гүйлгээний дүнгээс НӨАТ - ийн дүнг салган НӨАТ – ийн авлага, өглөгийн данс руу бичилт хийнэ.
Харилцагч таних дараалал : Харилцагч таних эсэх чекийг хийсэн тохиолдолд холбох мэдээлэл хэсгийн харилцагч автоматаар устаж зөвхөн энэ хэсэгт тохируулсан нөхцөлөөр харилцагчийг таньж холбоно.
Эдгээр 5 нөхцөлийн аль нэг нь гүйлгээний утгад орсон эсэхээс хамаарч харилцагчийг таних бөгөөд ард нь тохируулсан дарааллын дагуу шүүнэ. Бидний тохиолдолд 1-рт “Регистер”-ээр танина, регистер гүйлгээний утгад байхгүй байгаа тохиолдолд 2-рт “Утас” – ны дугаараар таньж харилцагчийг таньж гүйлгээнд холбоно. “0” тохируулсан тохиолдолд уг нөхцөлөөр шүүлт хийхгүй.
- Роботыг шинээр бүртгэнэ
Систем – Тохиргоо – Робот /PRA/ цонхоор автомат гүйлгээ бүртгэх “РОБОТ” – ийг бүртгэнэ. Та хэдэн ч автомат гүйлгээний загвар угсарсан байсан нэг л “Робот” бүртгэхэд хангалттай. Робот бүртгэх цонхонд дараах байдлаар ажиллана.
Код: Дахин давтагдахгүй тоон кодыг оруулна.
Нэр: Роботын нэрийг оруулна.
Төхөөрөмж: Энэ хэсэгт тухайн “робот” ажиллах төхөөрөмжийг таниулна. Уг таниулсан төхөөрөмж хэвийн ажиллаж байж “автомат гүйлгээ холбох робот” амжилттай ажиллана.
Даалгавар таб: Роботын даалгавар дээр “Автомат гүйлгээ холбох” гэсэн даалгаврыг тохируулна.
Цагийн хуваарь таб: Автомат гүйлгээний роботын ажиллах цагийн хуваарийг тохируулна. Уг хуваарийг та өөрийн хүссэн нөхцөлөөр тохируулна.
Автомат гүйлгээний робот ажиллаагүйн улмаас холбогдоогүй үлсэн автомат гүйлгээнүүдийг кассын баримтын жагсаалт, харилцахын баримтын жагсаалт цонхнуудын хэрэглэгчийн цэсийн автомат гүйлгээ холбох товч дээр дарснаар бүх холбогдоогүй “автомат гүйлгээнүүд” – ийг харах, гүйлгээнд холбох үйлдлийг хийх боломжтой байдаг.
Автомат гүйлгээний “РОБОТ” нь маш нарын нөхцөлөөр шүүж баримтуудыг холбосноор хэчнээн их цаг хэмнэж болохыг бид ойлгож авлаа. Харин Smart Accounting систем дээр үүнээс гадна 13 робот ашиглах боломжтой байдаг бөгөөд хэрхэн ажиллуулах тайлбарыг Тусламж – Видео контент хэсгээс дэлгэрэнгүй үзэх боломжтой байдаг. Та роботуудыг өөрийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашигласнаар механик алдаануудыг бага гаргах, цаг хэмнэх зэрэг маш олон давуу талууд байдаг.