Та бүхэндээ Smart Accounting системийн дараагийн РОБОТ болох “Давтамжит гүйлгээ” роботыг танилцуулж байна. “Давтамжит гүйлгээ” робот нь тусгай графикийн дагуу төлөгдөх шаардлагатай гүйлгээг хүний оролцоогүйгээр хийх зорилготой. Жишээ нь: Зээл төлөлт, урт хугацааны түрээсийн гэрээний төлбөр, Даатгалын гэрээний төлбөр, ҮХ – ийн элэгдлийн гүйлгээ зэрэг өдөр бүр, долоо хоног бүр, сар бүр, жил бүр тогтмол гардаг гүйлгээнүүд юм.
- Давтамжит гүйлгээнд ашиглах гүйлгээний загварыг угсарна.
Ерөнхий журнал – Гүйлгээний загвар
Тухайн давтамжит гүйлгээ нь ямар данснуудын харьцаа байх, НӨАТ-тай эсвэл НӨАТ-гүй байх, гүйлгээний утга нь ямар байх, аль харилцагчтай холбоотой гүйлгээ байх зэргийг тохируулна. Гүйлгээний загвар хэрхэн угсрах талаар нарын мэдээллийг туслаж – контент хэсгээс дэлгэрэнгүй танилцах боломжтой.
- Давтамжит гүйлгээ хийх хуваарийг угсрах
Систем – Лавлах – Ерөнхий журнал – Давтамжит гүйлгээ
Код: Давтагдахгүй дурын тоо, үсэг, тэмдэгт байх боломжтой
Нэр: Тухайн давтамжит гүйлгээг илэрхийлэх нэр байна.
Бүртгэлтэй давтамжит гүйлгээ нь заавал гэсэн чектэй байх үед “Давтамжит гүйлгээ ” Робот хэвийн ажиллах бөгөөд шаардлагагүй болсон тохиолдолд “Идэвхтэй эсэх” чекийг авна.
Гүйлгээний загвар: Дээрх нэг дээр бүртгэсэн гүйлгээний загварыг тохируулна
Хугацааны төрөл: Тухайн гүйлгээний дахин давтагдах хугацааг тохируулна. Жишээ нь: өдөрт нэг удаа эсвэл сар нэг удаа гэх мэт
Эхлэх хугацаа: Давтамжит гүйлгээг бүртгэж эхлэх хугацааг тохируулна.
Дуусах хугацаа: Давтамжит гүйлгээ гарах сүүлийн хугацааг тохируулна. Жишээ нь: 2024.03.20 нд эхэлсэн 1 жилийн хугацаатай гүйлгээ бол дуусах хугацаа нь 2025.02.28 байна.
Нийт дүн: Эхлэх огнооноос дуусах огноо хүртэлх хугацаанд гарах нийт гүйлгээний дүн байна. Жишээ нь: Сар бүр 1,100,000₮ гүйлгээ нэг жилийн турш сар бүр төлөх шаардлагатай бол нийт дүн нь 13,200,000₮ байна.
Дээрх бүх мэдээллүүдийг тохируулсны дараа товчлуур дээр дарж давтамжит гүйлгээ бүртгэх хуваарийг үүсгэнэ. Уг үүссэн хуваарийг хадгалснаар бид “Давтамжит гүйлгээ” роботыг угсрах боломжтой болно.
- “Давтамжит гүйлгээ” робот угсрах
Давтамжит гүйлгээний хуваарь бүртгэсний дараа роботыг угсарна. Роботыг усрахдаа дараах замыг ашиглана.
Систем – Тохиргоо – Робот (PRA)
Код: Өмнөх роботуудаас ялгаатай тоо, үсэг, тэмдэгтээр кодлох боломжтой
Нэр: Тухайн “Давтамжит гүйлгээ” Роботын нэрийг оруулна.
Төхөөрөмж: “Давтамжит гүйлгээ” Робот ажиллах төхөөрөмжийг таниулах ба зөвхөн тухайн төхөөрөмж асаалттай тохиолдолд робот ажлаа хийнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.
Даалгавар: “Давтамжит гүйлгээ” буюу 005 кодтой даалгаврын тохируулна.
Цагийн хуваарь: Роботын ажиллах цагийн хуваарийг хэрхэн ажиллахыг тохируулна.
- Давтамжит гүйлгээний жагсаалт харах
Бүх үүссэн, үүсээгүй, үүсэх давтамжит гүйлгээнүүдийн жагсаалт нь Ерөнхий журнал – Жагсаалт – Давтамжит гүйлгээний жагсаалт цонхонд харагдана.
Ногоон – гүйлгээнүүд нь “Давтамжит гүйлгээ ” роботын үүсгэсэн гүйлгээнүүд журнал бичилт хийгдсэн байна.
Цэнхэр – гүйлгээнүүд нь “Давтамжит гүйлгээ” робот ажиллаж чадаагүй төхөөрөмж унтраалгатай байх үед роботын ажиллах цагийн цагийн хуваарь таарсан гүйлгээнүүд байх бөгөөд уг гүйлгээнүүдийг холбох шаардлагатай. Цэнхэр гүйлгээнүүдийг холбохдоо тухайн гүйлгээн дээр курсороо байрлуулаад товчлуур дээр дарснаар гүйлгээг үүсгэнэ.
Хар – Ирээдүйд үүсэх шаардлагатай давтамжит гүйлгээнүүд бөгөөд робот хэвийн ажиллаж байгаа тохиолдолд гүйлгээ автоматаар үүснэ.
"Давтамжит гүйлгээ" роботыг ашиглаж өөрийн өдөр тутмын ажлаа хөнгөвчлөөрэй.