MS Power BI бол бизнес дээр шинжилгээ хийдэг хэрэгсэл юм. Бизнесийн үйл ажиллагааны дата буюу мэдээллүүд дотор агуулагдаж байгаа утга агуулгыг олж мэдэхэд тусалдаг. Мэдээллүүд дээр дүн шинжилгээ хийх, мэдээллийг хэлбэрт оруулах, харилцан хамааралтай тайлангуудыг шэйр хийх мөн дашборд тайлангуудыг бэлтгэх хамгийн тохиромжтой хэрэгсэл бол MS Power BI юм.
- Мэдээллийн холболт:
- Power BI нь өргөн хэмжээний мэдээллийн эх сурвалжуудтай холбогдон ажиллах боломжтой. Үүнд мэдээллийн бааз, эксел шийтүүд, үүлэн үйлчилгээнүүд болон оффлайна үйлчилгээнүүд багтдаг. Эдгээр мэдээллийн эх сурвалжууд нь суурин болон үүлэн аль хэлбэрээр байсан ч ашиглах боломжтой байдаг.
- Мэдээллийг Power BI руу импортлох эсвэл эх сурвалжтай шууд холбогдох байдлаар оруулдаг. Мэдээллийн эх сурвалжийн төрлүүдийн шалтгаалж аль нэгийг нь сонгодог.
- Мэдээллийн хувиргалт болон загварчилгаа:
- Нэгэнт мэдээллийн сантай холбогдсон бол Power BI хэрэглэгчдэд power Query Editor ашиглан мэдээллийг цэвэрлэх хувиргах боломж нээгддэг. Power BI нь мэдээллийг хэлбэрт оруулах, шүүлтийн нөхцөл тавих болон хувиргалтын үйл ажиллагааг явуулах боломж олгодог.
- Power BI нь хэрэглэгчдээ өөр өөр мэдээллийн сангууд хоорондын уялдаа холбоог бий болгож мэдээллийн загварчилгааг бүтээх боломжийг олгодог.
- Мэдээллийг хэлбэрт оруулах:
- Power BI нь маш өргөн сонголт бүхий хэлбэрийн төрлүүдийг санал болгодог. Үүнд Графикууд, хүснэгтүүд, зураглалууд гээд олон зүйлс байдаг. Хэрэглэгчид талбарт холбоо хамааралтай тайлангууд болон дашборд үүсгэх үед тэдгээр төрөл хэлбэрүүдийг ашиглах боломжтой байдаг.
- Хэрэгцээт визуалуудаа бэлтгэхдээ өөрсдийнхөө хэрэгцээнд тохирсон формат болон харагдах загварыг Power BI – ийн зах зээлээс нэмж авах боломжтой байна.
- Дашборд болон тайлангуудыг бүтээх
- Тайлангууд болгон хоорондоо холбоо хамааралтай байдаг, тиймээс хэрэглэгчид визуал элементүүдийг ашиглан мэдээллүүдийг шинжлэх боломжийг олгодог. Шүүлтийн нөхцөл тавих, хэсэгчлэх, мөн дарж ороод тухайн мэдээллийн хэсгийг харах зэрэг сайжруулалтуудыг тохируулдаг.
- Дашбордууд нь тайлангууд болон визуалуудын цуглуулга бөгөөд энэ нь бизнесийн гол хэмжүүрүүдийг дээд түвшний хэмжээнд харуулах зорилготой. Power BI хэрэглэгчид визуалуудийг дашборд дээр уяж өгснөөрөө маш чухал ойлголтуудыг нэгтгэн харж чадна.
- Хуваалцах болох хамтран ажиллах
- Үүлэн суурьтай платформ дээр Power BI нь тайлангууд болон дашбордуудаа Power BI үйлчилгээнд нийтлэх байдлаар хуваалцах мөн хамтран ажиллах боломжоор хангадаг.
- Power BI нь тайлангууд болон дашбордуудаа бусадтай хуваалцах, ханаас ч нэвтэрч хянаж чадах ба энэ үйлдлийг хийхдээ хамгаалалтын хэрэгслүүдийг ашигладаг. Power BI хэрэглэгчид нь өөрийн визуалуудаа бусад аппликейшнуудтай холбож ажиллаж чаддаг.
- Power BI үйлчилгээ
- Power BI үйлчилгээ гэдэг бол үүлэн суурьтай платформ юм. Power BI дээр контент бэлтгээд түүнийгээ нийтлэх, хуваалцах, мөн хамтран ажиллах боломжийг хэрэглэгчдэдээ олгодог. Интернэт холболттой төхөөрөмж байгаа хаанаас ч тайлангууд болон дашбордууд руу шууд нэвтрэх боломжийг хэрэглэгчдэдээ олгодог.
- Power BI үйлчилгээ нь дараах нэмэлт боломжуудтай үүнд төлөвлөсөн мэдээллээ шинэчлэх, сэрүүлэг тавих, мөн шинжилгээнүүдийн хэрэглээ зэрэг болно.
- Бусад хэрэгслүүдтэй холбогдон ажиллах
- Power BI нь MicroSoft tools болох Excel, Azure, мөн Dynamics 365 зэрэгтэй холбогдон ажилладаг. Мөн гуравдагч хэрэгслүүдтэй холбогдон ажиллах боломжтой байдаг.
- Power BI API’s нь хэрэглэгчдэдээ хөгжүүлэлт автоматжуулалт хийх хөшүүрэг болж өгдөг.
MS Power BI нь өөртөө байгаа бүх төрлийн мэдээллүүдийг үнэ цэнтэй, утга учиртай болгоход тусалдаг программ гэж ойлгож болно. Манай смарт академи нь Power BI анхан дунд шатны сургалтыг 2 сар тутамд байнга зохион байгуулдаг. Бид сургалтаараа мэдээллүүд дээр хэрхэн ажиллаж үр ашигтай тайлангууд болон дашбордуудыг бэлтгэх мөн гар утастайгаа хэрхэн холбох зэрэг мэдлэгийг олгодог.