КОМПАНИЙН АШИГТ АЖИЛЛАГААГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?

КОМПАНИЙН АШИГТ АЖИЛЛАГААГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?

КОМПАНИЙН АШИГТ АЖИЛЛАГААГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?

2024/03/28

2023 он дуусаж бүх компаниуд өөрсдийн санхүүгийн тайлангуудыг тайлагнасан байгаа энэ үед та өөрийн байгууллагын ашигт ажиллагааг тодорхойлж хувьцаа эзэмшигчид үр өгөөжөө хүртэх цаг үе ирээд байна. Тиймээс ашигт ажиллагааны хэд хэд харьцаа хэрхэн тооцоолох юуг илэрхийлж байдаг талаар энэ удаагийн блогдоо оруулах болно.

  1. Санхүүгийн тайлангууд: Санхүү байдлын тайлан, Орлого үр дүнгийн тайлан, Мөнгөн урсгалын тайлангууд нь компанийн ашигт ажиллагааг тооцоолоход хамгийн чухал бичиг баримтууд юм.
  2. Ашигт ажиллагааны харьцаанууд:
  • Нийт ашгийн харьцаа:

Нийт ашгийн харьцаа нь нийт ашгийг (борлуулалтын орлого - борлуулсан бүтээгдэхүүний өртөг) хуваах нь Борлуулалтын орлого үржих нь 100  байна.. Энэ нь  байгууллагын бүтээгдэхүүн болон үйлчилгээний орлого хэр үр өгөөжтэй байгааг харуулна.

  • Үйл ажиллагааны ашгийн харьцаа:

Үйл ажиллагааны ашгийн харьцаа нь үйл ажиллагааны ашгийг (Борлуулалтын орлого – үйл ажиллагааны зардал) хуваах нь Борлуулалтын орлого үржих нь 100 байна. Энэ нь компани үйл ажиллагааны зардлаа хэрхэн үр өгөөжтэй зохион байгуулж байгааг харуулна.

  • Цэвэр ашгийн харьцаа:

Цэвэр ашгийн харьцаа нь цэвэр ашгийг(Борлуулалтын орлогоос – бүх зардал татвар болон хүүгийн зардал ороод) хуваах нь Борлуулалтын орлого үржих нь 100 байна. Энэ нь компани бүх зардлаа бүрэн нөхөж дууссаны дараах ашигт ажиллагааг харуулна.

  • Хөрөнгийн өгөөж:

Хөрөнгийн өгөөж нь цэвэр ашгийг хуваах нь нийт хөрөнгө үржих нь 100 байна. Энэ нь компанийн үндсэн хөрөнгө ашиглалт хэр үр өгөөжтэй байгааг харуулна.

  • Хөрөнгө оруулалтын өгөөж:

Хөрөнгө оруулалтын өгөөж нь цэвэр ашгийг хуваах нь нийт эздийн өмч үржих нь 100 байна. Энэ нь компанийн хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг харуулна.

  1. Эдгээр ашгийн харьцаануудын өсөх, буурах, өөрчлөлтгүй байх зэргийг ажиглаад, дүн шинжилгээ хийж компанийн ашигт ажиллагааг ойлгох боломж бүрдэнэ.
  2. Өөрийн компанийн ашигт ажиллагааны коэффициентуудыг бусад өрсөлдөгч байгууллагын үр дүнтэй харьцуулж өрсөлдөх чадвар хэр хэмжээнд байгаагаа тодорхойлно.
  3. Эдгээр ашигт ажиллагааны шинжилгээ нь мөн санхүүгийн бус үзүүлэлтүүдэд ч анхаарах хэрэгтэйг харуулна. Жишээ нь: Хувьцааны зах зээл, Брэндийн бат бөх байдал, өрсөлдөх чадвар зэрэг. Эдгээр үзүүлэлт нь ирээдүйн ашигт ажиллагаанд нөлөөлдөг.
  4. Эрсдэлийн үзүүлэлтүүд гэж байх бөгөөд компанийн ашигт ажиллагаанд шууд нөлөөлж байдаг. Жишээ нь: Аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадвар, хууль, дүрмийн өөрчлөлтүүд, эдийн засгийн нөхцөл байдал, технологийн хөгжил зэрэг болно.

Хэрвээ та Smart Accounting санхүүгийн системийг хэрэглэдэг бол таны өмнөөс уг тооцооллыг хийгээд үр дүнг харуулах болно. Та Smart Accounting системийг удаан ашиглаагүй бол санаа зоволтгүй өмнөх тайлант үеийн мэдээллийг нөхөн оруулах боломжтой байдаг.

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан