Энгийн хүмүүс нягтлан гэхээр тоо боддог, мөнгө тоолдог хүн л гэж ойлгодог. Хэдэн гүйлгээгээ хийгээд болоо нягтлангийн ажил амархан ш дээ гэж ярьдаг. Тэдгээр хүмүүсийн хэлж байгаа шиг тийм ч амархан ажил бишээ. Нэлээн тэвчээртэй, өөрийн цагийн менежментийг сайн хийж чаддаг, түргэн хугацаанд шийдвэр гаргах, багаар ажиллах чадвартай, гүйлгээ ухаан сайтай, бусдыг хүндэлж зовлонг ойлгодог, нягт нямбай зан чанартай хүмүүс л шилдэг нягтлангууд байдаг. Мөн ихэнх захирлууд өмнө нь нягтлан бодогчоор ажиллаж байсан туршлагатай байдаг. Нарийн мэргэшсэн эмч, багш, судлаач гэдэг шиг нягтлан бодогчид мөн нэлээд олон төрөл байдаг. Дараах төрлийн нягтлангууд байдаг.
- Бүртгэгч буюу тооцооны нягтлангууд
Энэ нь нягтлан бодогчийн анхны үе шат бөгөөд, гол үүрэг нь анхан шатны баримтуудыг бүрдүүлж бүртгэлийг хийх. Бүх касс харилцахын орлого зарлагын гүйлгээг хийж, авлага цуглуулж, өр төлбөрийг барагдуулж өдөр тутмын ажил гүйлгээнүүдийг бүртгэдэг.
- Техникч нягтлан бодогч
Энэ төрлийн нягтлан бодогч нь өргөн хүрээний ажил үүрэг, чадваруудтай байдаг. Санхүүгийн программын талын мэдлэгтэй, нягтлан бодох бүртгэлийн мэргэшсэн нягтлан бодогч нар байна. Эдгээр нягтлангууд нь санхүүгийн тайлангуудыг бэлтгэх, тооцооны нягтлан бодогчдыг хариуцан ажилдаг. Энэ үе шатанд ажилдаг нягтлан бодогчид маш их хэмжээний туршлага хуримтлуулдаг.
- Аудитор
Аудиторыг дотоод болон гадаад гэж 2 ангилна. Компаниуд ихэвчлэн санхүүгийн тайлан бэлтгүүлэх, татварын асуудал дээр туслуулах, санхүү бүртгэлийн ажил үүргийн журам бэлтгүүлэхээр дотоод аудитыг ажиллуулдаг. Тэд мөн нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээнд хяналт тавьж, эрсдэлийг илрүүлж, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилдаг.
Гадаад аудит нь санхүүгийн тайланг шалган нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцэж байгаа эсэхийг шалган зөвлөгөө өгөх ажил үүрэгтэй байдаг.
- Тусгай эрхтэй нягтлан бодогч /CPA/
Тусгай эрхтэй нягтлан бодогч нар нь нягтлан бодох бүртгэлд хяналт хийж, нягтлан бодох бүртгэлийн үйл явц, ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн хамтын ажиллагаа зэрэгт зөвлөгөө өгч ажиллана. Эдгээр нягтлангууд мэргэжлийн зэрэг, мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй нягтлангууд байдаг.
- Удирдлагын нягтлан бодогч
Удирдлагын нягтлан бодогч нар байгууллагын санхүүгийн төлөвлөлтөд хяналт тавьж туслах үүрэгтэй. Эдгээр нягтлангууд компанийн ирээдүй үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн үндэслэлтэй шийдвэрүүдийг гарахад шаардлагатай мэдээллүүдийг удирдлагуудад бэлтгэж өгдөг.
Дотоодын хувьцаа эзэмшигчдийн хяналтад зориулан удирдлагын нягтлан бодогчид тайлан бэлтгэх мөн хувьцаа эзэмшигчдийн үнэлэмжийг өсгөх тал дээр статистикийн мэдээлэл бэлтгэх мөн дүн шинжилгээ хийдэг.
- Цалингийн менежер
Цалингийн менежер бол цалингийн багийг удирдаж цалингийн урамшууллын систем, хөдөлмөрийн тухай хуулийг судлан татвар тал дээр зөвлөгөө өгөн ажиллах үүрэгтэй. Тэд нийт байгууллагын цалингийн тооцооллыг хийж, хөдөлмөрийн тухай хууль, амралтын өдрийн болон илүү цаг, шөнийн нэмэгдлүүд, цалингийн доод хязгаарын шалгуур, засгийн газрын хууль тогтоол, журамд нийцэж байгаа эсэхэд хяналт тавин ажилдаг.
- Зардлын нягтлан бодогч
Зардлын нягтлан бодох бүртгэл нь удирдлагын нягтлан бодох бүртгэлийн нэг хэсэг юм. Зардлын нягтлангууд нь байгууллагын үйлдвэрлэлийн зардалд дүн шинжилгээ хийж хяналт тавьдаг. Үр өгөөжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарах бодит зардлыг тодорхойлох үүрэгтэй. Зөвлөмжүүд нь компанийн зардлыг бууруулж ашгийг нэмэгдүүлэх шийдвэрүүдийг гаргуулах зорилготой.
- Улсын секторын нягтлан бодогч
Улсын секторын нягтлан бодогч нар төрийн үйлчилгээнд ажиллаж, санхүүгийн төлөвлөлтүүдийг хийж, нөөцүүдийг засгийн газрын хэлтэс тасгуудад хуваарnлах ажлыг хийдэг. Тэдний хийдэг ажил бол улсын бүх салбарт мөнгийг зүй зохистой хуваарилж, дотоод аудит хийж, шинэ төслүүдийн зардлыг тооцоолох юм.
- Санхүүгийн нягтлан бодогч
Дотоод болон гадаад аудит хийсний дараа зөвлөмж өгөх, санхүүгийн мэдээллийг мэргэжлийн түвшинд хянах, цуглуулах бодит санхүүгийн тайлан бэлтгэх, орлого зардлыг урьдчилан тооцоолж төлөвлөх үүрэгтэй нягтлангууд юм. Санхүүгийн нягтлангууд дээд түвшний удирдлагуудад сарын эцсийн, жилийн эцсийн санхүүгийн тайлангуудыг бэлтгэхэд санхүүгийн мэдээллийг нь шалгах үүрэгдэг. Эдгээр нягтлан бодогчдын ирээдүйг таамагласан зөвлөгөө бизнесийн ашигт ажиллагаанд нөлөөлөх шийдвэр гаргах мөн дүн шинжилгээг хийх боломжийг удирдлагуудад олгоно.
- Татварын нягтлан бодогч
Татварын нягтлан бодох бүртгэл нь байгууллагын жилийн эцсийн тайлан татварын хуулийн дагуу зөв тооцоологдон тайлагнагдсан эсэхэд хяналт тавьж, анализ хийх, татварын хууль тогтоомжийг судлан тайлбарлах зэрэг болно. Тэдний хамгийн гол үүрэг нь татварын тайлан тайлагнах сүүлийн хугацаанаас өмнө амжиж бүх тайланг илгээх юм. Татварын нягтлан бодогч нар ирээдүйд байгууллага хамгийн бага татварын өр төлбөрт орох талаар төлөвлөх шийдвэр гаргалтад туслах үүрэгтэй байдаг.
- Хөрөнгө оруулалтын менежер
Хөрөнгө оруулалт болон сангийн менежмент нь үйлчлүүлэгч өмнөөс санхүүгийн дансыг нь хөтлөх үйл явц юм. Үйлчлүүлэгчийн хөрөнгө болон санхүүг түүний өмнөөс зохион байгуулах ажлыг хэлнэ. Хөрөнгө оруулалтын менежмент нь санхүүгийн зөвлөхүүд, мөнгөний менежерүүд, ивээн тэтгэгчид, банкнууд, даатгалын агент, нягтлангууд болон бусад менежерүүд хамтран ажилдаг.
Манай SMART ACADEMY нь техникийн нягтлан бодогч нарыг бэлтгэх зорилготой. Манай сургалтад хамрагдсан нягтлангууд санхүүгийн программ хангамжийг эзэмшин өөрийн өдөр тутмын ажилд хэрэглэх чадвартай болон төгсдөг. Манай сургалт туршилтын бааз дээр дадлага хийж тайлангуудыг бэлтгэж сурдаг.