Тайлангийн үе эхэлчхээд байхад өдөр тутмын ажил барагдахгүй чухал ажил руугаа орж чадахгүй стресс авсаар байна уу? Таны энэ их ажлын ард гарах, таны ажлыг хөнгөвчлөх дараах аргуудыг танд танилцуулж байна.
- Нягтлан бодох бүртгэлийн систем: Олон автомат үйлдэлтэй буюу роботтой санхүүгийн систем хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь: Smart Accounting өдөр тутмын бүртгэл хийх, мэдээлэл эксэлээс татах, тайлан зөрчилтэй байгаа эсэхийг шалгах зэрэг маш олон автомат үйлдэлтэй.
- Автоматжих/РОБОТ/: Байнга давтагддаг ажлыг автомат болгох хэрэгтэй. Жишээ нь: мэдээлэл татах, эдгээр автомат үйлдэл нь цаг хугацаа хэмнэх болон механик алдаа гарах эрсдэлээс хамгаалдаг. Мөн банкны хуулга татах, журналын бичилт хийх зэрэг байж болно.
- Cloud /ҮҮЛЭН/ технологи: Маш амархан хандах боломжтой “CLOUD” хэлбэрээр санхүүгийн мэдээллээ хадгалах нь хамтын ажиллагаа болон цаг алдалгүй мэдээллээ шинэчлэх боломжийг олгодог. Энэ нь хаана ч байсан засварлах шинээр нэмэх боломжийг олгодог нь “CLOUD” хэлбэрээр ажиллах хамгийн том ашиг тус нь юм.
- Цахим баримтын удирдлага: Цаасанд суурилсан системээс зайлсхийгээд оронд нь цахим баримтын удирдлагыг байгууллагад суурьшуулах нь баримтыг засварлах буцаах боломжийг олгодог. Энэ нь чухал баримтыг алдах, будилаан үүсэх эрсдэлийг бууруулдаг.
- Банкны тохируулгын хэрэгсэл: Санхүүгийн системүүд банкны тохируулгын хэрэгсэлтэй байдаг. Энэ нь гүйлгээнүүдийг тулган шалгах үйл явцыг хялбаршуулсан, энэ ажилд зарцуулах цаг хугацаа хүч хөдөлмөрийг буулдаг. Smart accounting санхүүгийн систем нь интернэт банкаар хийсэн гүйлгээний хуулгыг автоматаар татаж оруулах, оруулсан холбогдоогүй гүйлгээгээ автоматаар холбох робот хүртэл ажиллаж байдгаараа бусад системээс давуу талтай юм.
- Тогтмол сургалт болон мэргэжил хөгжүүлэлт: Санхүүгийн системийн шинэчлэх, сургалцах, нягтлан бодох бүртгэлийн стандарт, дүрэм журмуудыг байнга шинэчлэж байх нь таныг ажиллаа хурдан шуурхай хийхэд туслана. Нягтлан бодогч тасралтгүй суралцах үйлдэл нь таны мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэн, ажлын үзүүлэлтийг үр дүнтэй болгодог.
- Хамтран ажиллах хэрэгслүүд: Хамтын ажиллагааны хэрэгслүүд нь харилцаа холбоонд хэрэглэдэг мөн файл sharing, багийн ажиллагааг сайжруулах, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсад, хувьцаа эзэмшигч нартай амар хялбар харилцаа холбоо үүсгэх зэрэгт хэрэглэгдэж байдаг.
- Мэдээллээ хамгаалах арга: Санхүүгийн чухал мэдээллүүдээ зөвшөөрөгдөөгүй хандалтаас маш сайн хамгаалах аргыг хэрэглэх хэрэгтэй. Нууцлалын дүрэм журмыг байнга сайжруулж байх шаардлагатай.
- Загвар болон Стандарт үйл ажиллагаа: Байнга давтагдан гардаг санхүүгийн баримтууддаа загвар үүсгэдэг. Энэ нь маш олон ажлыг үр өгөөжтэй стандарт үйл ажиллагаатай байхад тусалдаг.
- Үр дүнтэй цагийн менежмент: Цаг хугацаагаар нь ажлуудаа ангилна, хийж дуусах хугацааг тодорхойлно, ажлын цагийг үр дүнтэй байхаар зохион байгуулна. Цагаа хэрхэн зөв хуваарилна ажлын стресс төдий чинээ багасна.
- Үйлчлүүлэгчтэйгээ харилцаагаа тодорхой байлгах: Харилцагч, үйлчлүүлэгчтэйгээ харилцаагаа тодорхой байлгах нь тэдний хэрэгцээ шаардлага, хүлээлт, санхүүгийн нөхцөл байдлыг ойлгоход тусалдаг.
Та эдгээр аргуудыг өдөр бүр мөрдөж ажиллах үед нэг л мэдэхэд стресс танаас холдон одсон байх болно.
Smart Accounting санхүүгийн систем дээр нийт 14 РОБОТ таны өмнөөс тань ажиллах боломжтой байдаг. Тэдгээр РОБОТ нь таны алтан цагийг хэчнээн их хэмнэж болохыг манай “Смарт Академи” – ийн анхан дунд шатны сургалтад хамрагдан мэдэх боломжтой.