ТА ГАР УТАСААРАА ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ТООЛЛОГО, ЭЛЭГДЛИЙГ ТООЦОХ БОЛОМЖТОЙ БАЙДГИЙГ МЭДЭХ ҮҮ?

ТА ГАР УТАСААРАА ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ТООЛЛОГО, ЭЛЭГДЛИЙГ ТООЦОХ БОЛОМЖТОЙ БАЙДГИЙГ МЭДЭХ ҮҮ?

ТА ГАР УТАСААРАА ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ТООЛЛОГО, ЭЛЭГДЛИЙГ ТООЦОХ БОЛОМЖТОЙ БАЙДГИЙГ МЭДЭХ ҮҮ?

2024/04/05

Үндсэн хөрөнгө гэдэг байгууллага бүрийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл олонх байгууллага өөрийн үндсэн хөрөнгийг хэрхэн үр ашигтай хянах, ашиглах тал дээр дутмаг байх нь ажиглагддаг. Тэгвэл Smart Accounting санхүү бүртгэлийн системийг дагалдан ажиллах боломжтой Smart Asset аппиликейшн нь үндсэн хөрөнгийн хяналтыг хийхэд маш үр өгөөжтэй байдаг. Smart Asset аппликейшн нь баримт, жагсаалт, лавлах, тусламж хэсгүүдээс бүрддэг.

Баримт: Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох, эд хариуцагч шилжүүлэх, тооллого хийх зэрэг гүйлгээнүүдийг бүртгэх ба уг гүйлгээнүүд нь “Smart Accounting” систем шууд  бүртгэл нь орж хамаарах тайлан жагсаалтуудад харагддаг.

  • Тооллого – “Smart Accounting” системд бүртгэлтэй үндсэн хөрөнгийг байршил, эд хариуцагч, хөрөнгийн дансаар эсвэл бүлгээр нарийвчлан шүүж тоолдог. Тооллого хийхдээ хугацаагаар хязгаар тавьж баар кодоор эсвэл гараасаа хөрөнгийн кодыг оруулан тоолно. Уг тооллого нь жагсаалт хэсгийн тооллогын жагсаалт дотор харагдах ба “Smart Accounting” системийн тооллого, баримтын жагсаалт руу бүртгэгдсэн байдаг.
  • Элэгдэл тооцох – Үндсэн хөрөнгийн элэгдлийг ШША ашиглан хамгийн сүүлд элэгдэл тооцсон огнооноос элэгдэл тооцохоор тохируулсан огноо хүртэл “Smart Accounting” систем дээр бүртгэлтэй бүх хөрөнгийн элэгдлийг тооцоолно. Хэрвээ элэгдэл тооцсон огноогоор элэгдэл тооцох оролдлого хийвэл “тухайн огноогоор элэгдэл тооцсон байна” гэсэн анхааруулга өгч давхар элэгдэл тооцохгүй. “Smart Accounting” системээс болон аппликейшнээс тооцоолсон элэгдэл нь жагсаалт хэсгийн элэгдлийн жагсаалт хэсэгт харагдана.
  • Эд хариуцагч шилжүүлэх – “Smart Accounting” систем дээр бүртгэлтэй байгаа үндсэн хөрөнгүүдийг эзэмшиж буй эд хариуцагч болон байршлыг солих үйлдэл юм. Тухайн эзэмшил шилжүүлж буй огнооноос хойш гүйлгээ гарсан эсэхийг шалгана. Эд хариуцагч шилжүүлсний дараа жагсаалт хэсгийн эзэмшил шилжүүлэлтийн жагсаалт хэсэгт эд хариуцагч болон байршил шилжсэн гүйлгээнүүдийг харах боломжтой байна.

Лавлах: Үндсэн хөрөнгөтэй холбоотой мэдээллийг гар утаснаасаа хянах, шалгах боломжийг олгодог. Жишээ нь: тухайн хөрөнгө нь харагдах байдлаараа ямар вэ? Анхны өртөг, хуримтлагдсан элэгдэл нь хэд вэ? гэх мэт мэдээллийг заавал компьютер асаахгүйгээр шалгах, хянах боломжтой. 

  • Баар кодын дэлгэрэнгүй – Үндсэн хөрөнгийг бүртгэлтэй баар кодоор нь дуудаж тухайн хөрөнгөтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. Хөрөнгийн нэр, код, байршил, эд хариуцагч, ашиглах жил, анхны өртөг, хуримтлагдсан элэгдэл, зураг зэргийг харуулдаг. Хэрэв зураг байхгүй байгаа тохиолдолд тухайн хөрөнгийн зургийг аппликейшнаас дараад шууд оруулах боломжтой байдаг.
  • Үндсэн хөрөнгө – “Smart Accounting” системд бүртгэлтэй байгаа нийт хөрөнгийг жагсаалт байдлаар эсвэл бүлэг, эд хариуцагч, байршил дээр хэд хэдэн ширхэг байгааг аппликэйшнаас харуулна.
  • Байршил – “Smart Accounting” системд бүртгэлтэй байршлуудын жагсаалтыг харуулна.
  • Эд хариуцагч – “Smart Accounting” системд бүртгэлтэй байгаа хөрөнгө хариуцаж буй эд хариуцагчийн нэрсийг жагсаалт байдлаар хариулна.

Смарт Ложик ХХК – ийн хувь Smart Asset аппликэйшнийг эхний 6 сар үнэ төлбөргүй ашиглах боломжийг шинээр харилцагч нартаа олгож байна. Та энэ боломжийг ашиглан өөрийн үндсэн хөрөнгүүдээ баар коджуулах, тоолох зэрэг ажлыг амжуулаад аваарай.

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан