Очин цагт нягтлан бодогч гэдэг бидний мэддэг нөгөө л тооны машин цаастай зууралдаж суудаг дүр төрх маш ихээр өөрчлөгдсөн байгааг та анзаарсан уу.
2023 онд эрхэм нягтлан бодогчдын дунд дараах трендүүд бий болоод байна.
- Технологи ба автоматжуулалт
Технологийн хөгжил нь зарим нэг байнга давтагддаг нягтлан бодогчийн ажил үүргийг автоматжуулсан. Жишээ нь: “Смарт Ложиг” ХХК – ийн Smart Accounting санхүү бүртгэлийн программ нь банкны хуулга, валютын ханш зэргийг автоматаар татах мөн байнга давтагддаг тогтмол гүйлгээг мөн хүний оролцоогүйгээр бүртгэл хийх боломжтой байдаг.
Эдгээр шинэ технологиудын талаарх мэдлэг байхгүй байдгийн улмаас тухайн ажлыг өөрөө хийж алтан цагаа үрсээр байдаг нягтлангууд ч байна. Тиймээс байнга суралцаж шинийг эрэлхийлж байх хэрэгтэй.
- Сүүлийн үед түрэн орж ирж буй AI хиймэл оюун ухаан
AI буюу хиймэл оюун ухаан нь олон төрлийн салбар руу түрж орж ирж байна. Тэр тусмаа Нягтлан бодох бүртгэлийн салбарт хамгийн амжилттай ажиллах боломжтой гэдэгтэй санал нийлж байна. Robotic Process Automation (RPA) хиймэл оюун ухаан нь нягтлан бодох бүртгэлийн салбарт ажиллаад эхэлсэн ба тэдгээрийг өдөр тутмын ажилдаа ашигладаг нягтлан бодогч нар нэмэгдсээр байна. Монголд программистуудын бүтээсэн хиймэл оюун ухаан робот (RPA) Smart Acounting санхүү бүртгэлийн систем дээр нягтлан бодогчдын өмнөөс үнэ төлбөргүй ажиллаж байна. Харин нягтлан бодогч та тэдгээрийг хэрхэн ашиглахыг л сурахад хангалттай юм.
- НББ-ийн программ хангамжийн хөгжил
Хамгийн дэвшилтэд технологийг ашигласан санхүү бүртгэлийн системүүдийг олж судлан өөрийн өдөр тутмын хэрэгцээндээ ашиглах хэрэгтэй. Сүүлийн үед ERP системүүд гэж их яригдах болсон. ERP – Enterprise Resource Planning гэсэн үгний товчлол бөгөөд орчуулбал байгууллагын нөөц баялаг төлөвлөлт гэсэн үг. Жишээ нь: Smart ERP систем гэдэг нь олон төрлийн системүүдийн нэгдэл юм. Байгууллагын хэлтэс нэгжүүд хоорондоо нэг хэлээр харилцаж ойлголцоно гэсэн үг юм. Удирдлага, Санхүү, Хүний нөөц, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт гээд иж бүрэн нэгдсэн нэг системээр ажиллана. Ингэснээр маш их цагийг хэмнэж чаддаг. Орчин үед нягтлан бодогчид ERP талаарх ойлголтоо өргөжүүлж өөрийн байгууллагад хэрэглэдэг болсон.
- Мэдээлэлд анализ хийх болон прогноз гаргах арга хэрэгсэл
Хамгийн трендлэг нягтлан бодогч нар өөрийн санхүү бүртгэлийн системээс гаргаж авсан мэдээллүүдийг боловсруулж анализ, дүн шинжилгээнүүдийг хийж ирээдүйн үйл явцын талаар таамаглал прогнозыг гаргадаг болсон. Мөн манай смарт академиас зохион байгуулдаг MS POWER BI чиглэлийн сургалтуудад хамрагдан visualization tools – ийг өргөнөөр ашиглан визуал тайлангуудыг бэлтгэн удирдлагадаа танилцуулах чадварыг эзэмшиж байна.
- Онлайнаар алсын зайнаас хамтран ажиллах
Нягтлан бодогчдын дунд дараагийн тренд болж байгаа нэг зүйл бол cloud санхүү бүртгэлийн систем ашиглан алсын зайнаас хамтран ажиллах явдал юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр танд компьютер болон интернэт байхад л ажлаа бүрэн хийх боломжийг олгодог санхүүгийн систем юм. Таны санхүү бүртгэлийн систем онлайн горимд ажиллан бусад системүүдтэйгээ холбогдон мэдээлэл солилцон ажиллана. Тиймээс та гэрээсээ, гадаадаас гэх мэт биеэр оффист ирэхгүй байсан ч сарын, улирлын тайлангуудын хаалтаа хийж шаардлагатай тайлан мэдээгээ бэлтгэн илгээх боломжтой.
- Нягтлан бологчийн үүрэг ролийн хувьсал
Ирээдүйд нягтлан бодогч нарын оролцоотой хийгддэг ажил үүргийг робот (RPA) хийж харин нягтлан бодогч нар удирдах болон шийдвэр гаргахад оролцон ажиллана. Олон нягтлангууд өөрийн хардскиллээс илүү софтскилл дээрээ ажиллан хөгжүүлж эхэлсэн. Софтскиллд дараах зүйлс орно. Үүнд:
- Бүтээлч сэтгэлгээгээ
- Харилцаа холбоогоо
- Багаар ажиллах чадвараа
- Асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах
- Цагийн менежмент
- Стрессийн менежмент
Орчин цагийн нягтлан бодогчид нь таны мэддэг нягтлан бодогчийн дүр төрөхөөс маш их өөр болж байгааг харж болно. Хэрвээ танд дээрх 6 тренд байдаггүй бол хөгжүүлэх тал дээрээ ажиллахад л хангалттай юм. Магадгүй та ERP систем ашигладаггүй бол манай Smart ERP системийг судлаад үзэж болно. Мөн Smart accounting хэрэглэдэг ч робот (RPA) – ыг ашиглаж мэдэхгүй бол Смарт Академиас сургалт авч болно гэх мэт.
Манай блогийг уншсан танд маш их баярлалаа