СУРАЛЦАХЫН АЧ ТУС

СУРАЛЦАХЫН АЧ ТУС

СУРАЛЦАХЫН АЧ ТУС

2023/09/08

Хүмүүс маш гоё сайхан бие галбиртай болохын тулд өдөр бүр дасгал хөдөлгөөнийг хийж хэвшсэн байдаг. Мөн эрүүл эрч хүчтэй байхын тулд зөв хооллолт, бас тогтмол ус уух гэсэн үйлдлүүдийг ч хийж хэвшсэн байдаг.

Тэгвэл өөрийн тархийг хүчирхэг байлгахын тулд өдөр бүр суралцахыг дадал болгосон хүн ховор байдаг. Суралцах дадал нь интернэтээс боловсруулсан болон боловсруулаагүй мэдээллүүдийг уншиж тархиа хогоор дүүргэхээс тэс өөр ойлголт юм.

Өөрийн тархийг яг л бодибилдингийн тамирчны бие шиг хөгжүүлье гэвэл цэгцтэй мэдлэгийг авах хэрэгтэй. Орчин үед  маш олон төрлийн арга техникийг ашлан өөрт хэрэгтэй мэдлэгээ олж авах арга замууд бий болсон. Жишээ: онлайн сургалт , сургалтын АПП-ууд  гэх мэт гэхдээ уламжлалт тэнхимийн сургалт, ном, гарын авлага  зэрэг нь мөн л үр дүнтэй.

Хэрэгтэй мэдлэгээ олохоор эрэлхийлэхийн өмнө дараах  асуултад хариулж ямар арга замаар явахаа шийдэх хэрэгтэй.

Хүн хамгийн түрүүнд яагаад суралцах ёстой вэ? Тэр тусмаа яагаад академик мэдлэг олж авах хэрэгтэй вэ? Таны юу суралцахад хүргэж байна вэ? зэрэг асуултуудыг өөрөөсөө асууж учир шалтгааныг жагсаа. Тэдгээр бүх шалтгаанууд таныг сурах, тархиа хүчирхэгжүүлэх урам зоригийг бий болгодог. Жишээ нь дараах байдлаар өөрийн шалтгаануудыг жагсаан бичиж болно.

B 7

Ингэж өөрийн суралцах шалтгааныг тодорхой болгосноор ямар төрлийн сургалт өөртөө хэрэгтэй байгааг тодорхойлно, мөн онлайнаар сурах уу тэнхимээр сурах уу, ямар сургалтын академийг сонгон суралцвал илүү үр бүтээлтэй байх талаар шийдвэрүүдийг гаргахад хялбар болдог.

Та өөрийн мэдлэгийг тунгаан бодож өөрийн сул тал болон сонирхолдоо тулгуурлан өөрт хэрэгтэй академик мэдлэгээ нэмэгдүүлэх нь таны тахины булчинг хөгжүүлэх дасгал юм. Мөн мэдлэгээ байнга баталгаажуулж бай учир нь би үүнийг судалсан, сайн мэднэ гэж амаараа хэлэхээс илүү сертификатаа үзүүлэх нь итгэл төрүүлэхүйц хүчирхэг байдлыг бий болгоно.

 Та тархиа байнга хөгжүүлж суралцснаар дараах үр дүнгүүд таны амьдралд бий болно.

Үүнд:

  • Ажлын гүйцэтгэл тодорхой хэмжээгээр өснө
  • Хийгдсэн ажил илүү чанартай болно
  • Шинийг санаачлах болон бүтээлч байдал нэмэгдэнэ
  • Алдаа зөрчил бага гарна.
  • Тухай ажлаа илүү богино хугацаанд хийж гүйцэтгэнэ

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ АЖИЛЛАЖ БАЙГАА ОДООГИЙН ТҮВШИН ГЭЭ АХИУЛЖ ИЛҮҮ ҮҮРЭГ РОЛЬТОЙ, БАЙГУУЛЛАГАД ИЛҮҮ ХАРИУЦЛАГАТАЙ НЭГЭН БОЛОХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ.

Тархины булчингаа хөгжүүлэх нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг ч эргээд ирэх үр дүн нь түүнээс ч их байдаг. Орчин үет төрөл бүрийн сургалтын үнэтэй үнэгүй АПП-нууд байдаг болсон ба өөрт тохирох чанартайг нь ашиглаж чадвал мөн үр дүн сайтай байдаг. Фотомате, Хан академи, Duolingo, BeelinguApp, Evernote, Zangia.mn зэрэг үнэгүй ашиглах боломжтой Апп-ууд байдаг.

Тиймээс цаг минут секунд бүр суралцах боломжтой байдаг тул суралцахаас хэзээ ч битгий татгалзаарай бас суралцахыг дадал болгох хэрэгэтэй.

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан