“CLOUD” САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН АЧ ТУС

“CLOUD” САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН АЧ ТУС

“CLOUD” САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН АЧ ТУС

2023/11/13

 Cloud гэдэг нь ямар нэг программыг компьютертоо суулгахгүйгээр зөвхөн интернэт хуудас ашиглан өөрийн хэрэглэдэг программууд руугаа хандан ажиллах үйлдэл юм. Санхүү бүртгэлийн системийн хувь Cloud ажиллагаатай байх нь цоо шинэ тренд  болоод байгаа юм

Манай улсын хувьд нягтлангууд ажил нь амжихгүй тохиолдолд ажлын компьютероо аваад гэрүүгээ явах эсвэл ямар нэг асуудал гарахад мөн л компьютероо аваад тухайн программ хангамжийн компани руу явах тохиолдол их байдаг. Энэ хэцүү байдлыг Smart Software Group шийдвэрлэж Smart Accounting санхүүгийн системээ Cloud болгон хөгжүүлсэн байна.

Cloud ажиллагаатай санхүүгийн систем нь дараах давуу талуудыг санхүүгийн систем хэрэглэгчид олгоно.

  1. Хялбар нэвтрэлт: Cloud буюу үүлэн санхүүгийн систем нь интернэтийн холболтыг ашиглан хаанаа ч шууд нэвтрэх өөрийн ажлаа хийх боломжийг захирлууд болон нягтлангуудад олгодог. Энэ уян хатан байдал нь өөр өөр байршилд байдаг групп компанитай бизнесүүд, эсвэл аялах гадаад улсад байх үед алсаас хандан ажиллах байдал нь онцгой үнэ цэнийг бүтээж байна.
  2. Бодит цаг үеийн мэдээлэл: Cloud санхүүгийн систем нь санхүүгийн мэдээллийг яаг цаг тухай бүрд нь шинэчлэн бүртгэх боломжоор хангадаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр олон хэрэглэгч нар нэг ижил мэдээллийг авч хамтран ажиллах, бүх өөрчлөлтүүдийг цаг тухай бүрд нь харах, хамгийн сүүлийн шинэ санхүүгийн мэдээллээр хангагдана.
  3. Автомат шинэчлэл: Одоогийн санхүүгийн системүүд байнга гар ажиллагаагаар шинэчлэл сайжруулалтаа хийдэг бол Cloud санхүүгийн системтэй болсноороо системийн шинэчлэлд санаа зовох хэрэггүй болно. Cloud санхүүгийн систем байнга хамгийн сүүлийн хувилбараар шинэчлэгдсэн байна.
  4. Зардлын хэмнэлт: Cloud Санхүүгийн систем нь маш үнэтэй компьютер тоног төхөөрмж, программ худалдан авах зардлаас зайлс хийх боломжийг олгоно.
  5. Хэрэглэгчийг нэмэгдүүлэх, багасгах: Cloud санхүүгийн систем нь таны бизнес өргөжин томрохтой зэрэгцэн хүрээгээ тэлэхэд хялбар болно. Өөрийн хэрэгцээндээ тааруулан маш хялбархнаар хэрэглэгчээ нэмэх хасах нь үйлдлийг хийнэ.
  6. Мэдээллийн аюулгүй байдал: Cloud санхүүгийн систем нь таны санхүүгийн мэдээллүүдийг хамгаалахад маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийдэг. Үүнд юу хамардаг вэ гэхээр мэдээллийн нууцлал, нэвтрэх нууцлал, мэдээлэл нөөцлөлт буюу архивлах, гашгийн үеийн нөхөн сэргээлт зэрэг мэдээллийн хамгаалалтуудыг хийдэг.
  7. Хамтын ажиллагаа: Cloud санхүүгийн систем нь олон хэрэглэгчийг бодит цаг хугацааным санхүүгийн мэдээлэл дээр хамтран ажиллах боломжийг олгодог. Энэ нь нягтлан бодогч нар болон ажилчдын дундах харилцаа болон багийн ажиллагааг хөгжүүлдэг.
  8. Автомат архивлалдуут: Төв сервер дээр байх санхүүгийн мэдээллийг автоматаар архивлах нь тухайн мэдээллүүдийг аюул гамшиг, гэмтэл, алдаа, алга болох хулгайлагдах эрсдэлийг бууруулдаг.
  9. Интеграци: Маш олон Cloud санхүүгийн систем бусад бизнесийн системүүд болон аппликэйшнтай холбогдон ажилдаг. Хүний нөөцийн менежментийн систем, цалингийн систем, дэлгүүрийн систем, түгээлтийн систем зэрэг олон системүүд байна.
  10. Утасны Аппликэйшн: Олонх Cloud санхүүгийн систем гар утсанд зориулсан аппликэйшнуудыг гаргадаг. Аппликэйшн санхүүгийн мэдээлэл рүүгээ амархан хандаж зарлагуудаа удирдах, анхан шатны баримтуудаа хүлээн авах зэрэг ажилд ашиг тустай.
  11. Тайлан болон шинжилгээ сайжруулалт: Cloud санхүүгийн систем нь ахисан түвшний тайлан болон шинжилгээнүүдийн төрлөөр хангадаг.
  12. Хууль дүрэм дагах болон татварын бэлэн байдал: Cloud санхүүгийн систем татварын хууль дүрмийг дагаж мөрддөг тул татварын тайланг бэлтгэхэд маш амархан байх бөгөөд санхүүгийн тайланг нэгтгэдэг.

Cloud санхүүгийн систем нь нягтлан бодогч таныг алсын зайнаас бүх санхүүгийн тайлангууд, татварын тайлангуудаа бэлтгэн илгээх боломжийг олгож байна. Үүнийг дагаад Smart Academy ч мөн адил сургалтаа онлайн болгохоор зорин ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан