САНХҮҮГИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ АШИГЛАХЫН ДАВУУ ТАЛУУД

САНХҮҮГИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ АШИГЛАХЫН ДАВУУ ТАЛУУД

САНХҮҮГИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ АШИГЛАХЫН ДАВУУ ТАЛУУД

2023/10/27

Нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулах нь маш нарийн төвөгтэй, нямбай нягт хүний хийдэг ажил бөгөөд орчин үед санхүү бүртгэлийн систем гэх гайхалтай зүйл бий болсноор нягтлан бодогч нарын нөр их ажлыг хөнгөвчлөн өгсөн. Тэгвэл санхүү бүртгэлийн систем нь ямар давуу талуудыг бий болгодог талаар танд энэ удаагийн блогоороо танилцуулах гэж байна.

  1. АвтоматжихСанхүү бүртгэлийн систем ашигласнаараа нягтлан бодох бүртгэлийн ажлуудыг автомат болгоно. Жишээ нь: Анхан шатны баримтууд, журналууд, ерөнхий дэвтрүүд, цаашлаад тайлангууд автоматаар гарна. Энэ нь мэдээллийг гараар бэлтгэх явцдаа гаргадаг хүний алдааг бууруулж өгдөг.
  2. Цаг хугацааг хэмнэн – Ингэж автоматжуулж хялбаршуулсан үйл явц нь цаг хугацааг хэмнэх бөгөөд сул гарсан цагаа өөрийн бизнес болон хувийн амьдралдаа зарцуулахад анхаарна.
  3. Нарийвчилсан тооцоолол – Санхүү бүртгэлийн систем нь математик тооцооллыг бүрэн төгс нарийвчлан хийдэг. Энэ нь хүнийг механик тооцооллын эрсдэлийг маш сайн бууруулж өгдөг.
  4. Санхүүгийн зохиог байгуулалт – Энэ нь таныг санхүүгийн мэдээллүүдээ зохион байгуулахад туслах бөгөөд дүн шинжилгээ хийж ашиглахад хялбар болгож өгнө. Санхүүгийн төлөвлөгөө, төсөв, татварыг тооцоолоход өргөн хэрэглэгдэнэ.
  5. Зардлын хяналт – Санхүү бүртгэлийн систем ашигласнаараа маш амрахнаар зардлаа хянах ангилах бөгөөд өөрийн төсөв төлөвлөгөөндөө удирдан зардлаа хаана хэмнэх вэ гэдгээ олж тогтоодог.
  6. Төсөв төлөвлөгөө – Маш олон санхүү бүртгэлийн систем төсөв төлөвлөгөө боловсруулах хэсэгтэй байдаг. Санхүүгийн зорилгуудаа оруулах, үйл ажиллагаагаа хянах, шаардлагатай тохируулгуудыг хийх зэрэг үйлдэг мөн сууж өгсөн байдаг.
  7. Хөрөнгө оруулалтын удирдлага – Зарим нэг санхүү бүртгэлийн систем нь хөрөнгө оруулалтыг хянах, үнэт цаасны багцад дүн шинжилгээ хийх, болон хөрөнгө оруулалтын шийдвэр гарахад мэдээлэл бэлтгэх өгөх зэрэг хэрэгслүүд орсон байдаг.
  8. Татварын тооцоолол – Санхүү бүртгэлийн систем нь зардлын хяналтыг ашиглан татварыг маш амархан тооцоолж татварын тайланг бэлтгэхээс гадна татвартай холбоотой заавраар хангадаг.
  9. Санхүүгийн тайлан – Та санхүүгийн тайлангууд болох санхүү байдлын тайлан, орлого үр дүнгийн тайлан, мөнгөн урсгалын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан зэргийг санхүү бүртгэлийн системээс шууд гарган авах боломжтой. Эдгээр тайлангууд нь санхүүгийн эрүүл байдлыг илэрхийлнэ.
  10. Хамгаалалт – Маш олон санхүү бүртгэлийн систем нь чухал байдлаар нь эрэмбэлэн хамгаалах аппликейшнтэй байдаг нь таны санхүүгийн мэдээллийг гаднын хэрэглэгч хулгайлах, ашиглахаас сэргийлсэн байдаг.
  11. Утаснаас хандах – Ихэнх санхүү бүртгэлийн систем нь утасныхаа аппликейшнийг ашиглаж хандах боломжийг олгодог бөгөөд энэ нь өөрийн санхүүгийн байдалд хяналт тавих боломжийг олгодог.
  12. Бодит цаг үеийн мэдээлэл – Та бодит цаг хугацааны санхүүгийн мэдээлэл рүү хандаж чадах бөгөөд энэ нь бодит мэдээлэлд тулгуурласан шийдвэр гаргахад тусална.
  13. Тооцооллын менежмент – Санхүү бүртгэлийн систем ихэвчлэн тооцооллын менежментийг багтаасан байдаг. Авлага өглөгийн насжилт, төлөгдөх хугацааны график гаргах зэрэг болно.
  14. Зээлийн менежмент Зарим хэрэглүүрүүд зээлийн төлөлт, зээлийн хүүгийн хувь, өр төлбөрийг бууруулах стратеги зэргийн гаргахад тусалдаг.
  15. Санхүүгийн зорилгыг тодорхойлох Та санхүүгийн зорилгоо хянах, жишээ нь тэтгэвэр, амралт, гэрт байх хугацаагаа хэмнэн
  16. Хамтын ажиллагаа – Бизнесийн хувьд санхүү бүртгэлийн систем нь нягтлан болон багийн гишүүд санхүү бүртгэлийн ажил дээр маш амрахнаар хамтран ажиллах боломж олгодог.
  17. Баталгаа – Санхүүгийн тайлангууд татварын хууль дүрмийн дагуу хөтлөгдөн гарсан гэдгийг батлан харуулах нэг хэлбэр болно.

Монгол улсад хэд хэдэн төрлийн санхүү бүртгэлийн систем байдаг бөгөөд “Смарт Ложик” ХХК –ийн бүтээсэн Smart Accounting санхүү бүртгэлийн систем нь дээрх бүх давуу талийг бий болгож байгаа юм. Смарт Академи нь санхүү бүртгэлийн системийн тахимын сургалт эрхэлдэг байгууллага бөгөөд суралцахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй байдаг.

 

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан