БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАГНАХ ШААРДЛАГАТАЙ ЦАХИМ ТАЙЛАНГУУД

БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАГНАХ ШААРДЛАГАТАЙ ЦАХИМ ТАЙЛАНГУУД

БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАГНАХ ШААРДЛАГАТАЙ ЦАХИМ ТАЙЛАНГУУД

2023/07/18

Нягтлан бодогч мэргэжил нь байгуулга болон төр хоёрыг тайлангуудаараа дамжуулан холбож өгдөг гүүр гэж ойлгож болно. Уг гүүрээр үнэн зөв мэдээллийг цаг хугацаанд нь илгээж байх нь байгууллагын санхүүгийн сахилга бат юм.  Энэ удаагийн блогоороо байгууллагын тайлагнах шаардлагатай тайлангуудйг нэг цогц мэдээлэл болгон хүргэх гэж байна.  Тайлагнах цаг хугацааны дарааллаар эрэмбэлэн жагсаав

  1. Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан /Сар бүрийн 5-ний дотор илгээх/

НДШ-ийн тайлан нь даатгуулагчаас суутгасан НДШ болон байгууллагын НДШ гэсэн 2 хэсгээс бүрдсэн байх бөгөөд сар бүрийн 5-ний дотор хүн тус бүрээр бэлтгэн Нийгмийн даатгалын ерөнхий газар (ndaatgal.mn) веб сайтаар дамжуулан илгээдэг.

  1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан /Сар бүрийн 10-ний дотор илгээх/

Байгуулга бараа материал худалдан авах бүрдээ НӨАТ-ийн татварын авлага үүсэж, борлуулах бүрдээ НӨАТ-ийн татварын өр үүсэж байдаг бөгөөд уг татвартай холбоотой тайланг сар бүрийн 10-ний дотор бэлтгэн https://etax.mta.mn/ веб сайтаар илгээдэг.

Нийтлэг хувь -10%

НӨАТ төлөгчөөр  бүртгүүлсэн байгууллагууд  тайлагнах шаарлагатай болдог.

  1. Хувь хүний орлогын албан татварын тайлан /Улирал бүр илгээх/

Энэ тайлан нь хувь хүний цалингаас 10%-иар татвар суутгаж хөнгөлөлтийг тооцоолон тайлагнадаг суутганы тайлан бөгөөд улирал тутамд өссөн дүнгээр тайлагнах шаардлагатай байдаг. Тайлант хугацаа нь дараа улирлын 20-ний өдрөөр тасалбар болгодог бол жилийн эцэст 2 сарын 15 гэхэд бэлтгэн  https://etax.mta.mn/ веб сайтаар илгээдэг.

  1. Аж ахуйн нэгжийн албан татварын тайлан /Хагас жил тутамд илгээх/

Байгууллагын татвар ногдуулах орлого болон татвар ногдох орлогоос хасагдах зардлыг бүртгэн орлогын албан татварыг тооцоолон тайлагнадаг тайлан юм. Тайлант хугацаа нь тухайн байгууллагын өмнөх оны орлогоос хамаарч өөр өөр байна. 0 – 6 тэрбум төгрөгийн орлоготой байгуулга хагас жил тутамд, харин 6 тэрбумаас дээш орлоготой байгууллага улирал тутамд өссөн дүнгээр тайлагнах шаардлагатай. Жилийн эцсийн тайланг 2.10-ний дотор бэлтгэн https://etax.mta.mn/ веб сайтаар илгээдэг. 0 – 6 тэрбум төгрөгийн орлоготой байгуулга 10% - иар татвар ногдуулна. 6 тэрбумаас дээш орлоготой байгуулга 600сая төгрөгийн татвар дээр нэмэх нь 6 тэрбумаас давсан орлого тутамд 25%-ийн татвар ногдуулна.

Мөн 50 саяас доош орлоготой байгууллагууд хялбаршуулсан горим ашиглах боломжтой болсон бөгөөд энэ нь зардлуудыг тооцохгүй зөвхөн олсон орлогоосоо 1%-ийн татвар төлнө. НӨАТ төлөгчийн шаардлага хангаж бүртгүүлсэн тохиолдолд хялбаршуулсан горим зогсоно.

  1. Санхүүгийн 4 тайлан /Хагас жил тутамд илгээх/

Татварын тайлангуудаас гадна санхүүгийн дараах 4 тайланг бэлтгэж E-Balance | Цахим санхүүгийн тайлан (mof.gov.mn) веб сайтаар тодруулга тайлангийн хамт хагас жил тутамд илгээнэ.

  • Баланс
  • Орлого үр дүнгийн тайлан
  • Эздийн өмчийн өөрчлөлтийн тайлан
  • Мөнгөн гүйлгээний тайлан

Дээрх тайлангуудыг аймаг, нийслэлийн засаг даргын харьяаны санхүүгийн байгууллага руу цахимаар илгээдэг. Уг цахимаар илгээсэн тайланг байгууллагын гүйцэтгэх удирдлага эсхүл ерөнхий нягтлан бодогч цахим гарын үсэг зуран баталгаажуулдаг.  Харин жилийн эцсийн тайлант хугацаа нь 2 сарын 10-ний өдөр ба охин компанитай тохиолдолд нэгтгэсэн санхүүгийн тайланг 3 сарын 1-ний дотор бэлтгэн илгээх шаардлагатай байдаг.

Смарт Ложиг ХХК-ийн Смарт ERP цогц систем нь анхан шатны бүртгэлээс, журнал бичилт, гүйлгээ баланс, санхүү татварын  тайлангуудыг бэлтгэх бүх НББ-ийн үе шатыг автоматжуулж эрсдлийг бууруулдаг. Та Смарт ERP системийн талаар сургалт танилцуулгыг www.smartacademy.mn , www.smartlogic.mn  сайтуудаас аваарай.

Сүүлд нэмэгдсэн

Ангилал

БлогМэдээСургалтШалгалт

Тааг

УБ, БЗД 25 – р хороо, UB Tower Plus оффис, 16 давхар, 1601 тоот       

90900965, 88180857 info@smartacademy.mn
НүүрТухайСургалтШалгалтСертификатХолбоо барих
facebookyoutubetwitterinstagramlinkedin

©2024 Smart Academy. Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан